НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай нэмэлт хэрэгслүүдийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тодруулбал 8 ширхэг усны аврах хантааз, 4 багц аврах цагираг, 100 м-ийн аврах олсыг шийдвэрлэсэн юм.
Гол, голын тогтоол усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн алба хаагчид 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Яармагийн гүүр”-ээс 8 дугаар хорооны нутаг дэвсгэр "Сонсголонгийн гүүр” –ийн чиглэлд хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.