Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 15 сая 101 мянган хүн халдвар авч, 622 мянга гаруй хүн нас бараад байна. Гурван сарын хугацаанд нэг саяар өвчлөл нэмэгддэг байсан бол өнөөдөр 4-5 хоногт нэг сая хүн халдвар авч байна.
Судалгаагаар 11 дүгээр сар гэхэд бүгд маск зүүгээд хэвшвэл өвчлөлийг 5000-аар бууруулах магадлалтай гэж үзэж байна. ОХУ-д 5862 хүн шинээр халдвар авсан байна. Тува, Буриад, Читад өвчлөл 19-38-аар нэмэгдлээ. Монгол Улсад 2958 хүн ажиглалтад ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 68 хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай утсанд 147, шуурхай аппликейшнд дөрвөн хүн холбогдож Covid-19-т халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа" гэж мэдээлэв.