• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Энэтхэг, Хятадын хилийн мөргөлдөөн: Түншилт

2020/07/24
 
2020 онд Энэтхэг, Хятад хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй боловч талууд хилийн мөргөлдөөнөөр ойгоо "тэмдэглэв”. 1962 онд Энэтхэг, Хятадын дайн болсноос хойш үе үе хилийн мөргөлдөөн гардаг ч энэ удаагийнх сүүлийн 45 жилд хүний амь үрэгдсэн ширүүн мөргөлдөөнд тооцогдож байна. 
Хилийн мөргөлдөөн гарсан нь 
Энэтхэг, Хятадын хилийн мөргөлдөөн гарах болсон шалтгааныг хилийн маргаантай бүсэд Энэтхэгийн тал зам тавьснаас болсон, энэ нь тохиролцоогоо зөрчсөн явдал гэж Хятадын тал үзсэн бол Энэтхэгийн тал Хятадууд өөрсдөө энэ газрыг Энэтхэгийнх гэж хүлээн зөвшөөрсөн атал одоо үүнийгээ үгүйсгэж байна гэсэн юм.[1] Үүнээс үүдэж талууд 5 дугаар сараас эхлэн Гимлай уулын баруун тал (1962 оны Энэтхэг, Хятадын дайн болж байсан газар) Ладак бүсийн Галван тосгоны орчим тус бүр мянга гаруй цэрэг хуралдуулав. 6 дугаар сарын 15-ны өдөр нөхцөл байдал дээд цэгтээ тулж, мөргөлдөөн гарсан нь 8 цагийн турш үргэлжилжээ. Энэтхэгийн талаас 20 гаруй цэрэг, Хятадын талаас 40 гаруй цэрэг амь үрэгдсэн (гэхдээ үүнийг Хятадын тал үгүйсгэж байгаа) тухай мэдээлсэн юм. Цэргүүд гэхдээ галт зэвсэг хэрэглээгүй, их хэмжээний чулуу, төмөр зэргийг ашигласан бөгөөд амь үрэгдсэн шархатсан шалтгааны дийлэнх нь хавцал хаднаас унасантай холбоотой гэжээ. 
Тохиролцоо 
Байдлыг намжаахаар Энэтхэг, Хятад хоёр улсын Цэргийн команд удирдлагын яриа хэлэлцээг 6 дугаар сарын 6, 22, 30-ны өдөр тус бүр гурван удаа явуулж, сунжирсан хүндхэн хэлэлцээний үр дүнд, 7 сарын 7-ны өдөр талууд цэргээ татаж, нөхцөл байдлыг намжаав.
Энэ арга хэмжээний өмнө 7 дугаар сарын 3-ны өдөр Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди мөргөлдөөн гарсан бүсэд хүрэлцэн ирж, тус улс ОХУ-аас их хэмжээний зэвсэг худалдан авах төлөвлөгөөтэй байгаагаа зарлав.[2] Энэтхэгийн ерөнхий сайд өөрийн биеэр ийн ирж мэдэгдэл хийсэн бөгөөд энэ тухай мэдээгээр урьдчилж огт гараагүй, нууцалж байгаад очсоныхоо дараа нийтэд мэдээлсэн нь Хятадын удирдагчдад Энэтхэгийн тал ухарч няцаж, бууж өгөхгүй шүү гэдэг хүчтэй мессежийг өглөө гэж судлаачид дүгнэжээ.[3] Хятадын тал үүний хариуд "стратегийн эндүүрэл” гарах вий дээ хэмээн сануулсан юм. Хятадын Цинхуа их сургуулийн судлаач Цян Фэн үүнийг Энэтхэгийн засгийн газар Ковид19-тэй тэмцэж чадахгүй байгаа, эдийн засаг нь муу байгаа зэрэг дотоодын бухимдлыг өөр тийш чиглүүлэх зорилготой л алхам гэж тайлбарлажээ.[4]
 Юутай ч үүний дараа 7 дугаар сарын 5-ны өдөр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, Энэтхэгийн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөхтэй утсаар ярьснаар маргааш нь цэргээ татах шийдвэр гаргасан юм. Харин Энэтхэгийн тал замын ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ тууштай мэдэгдсээр байгаа ба Хятадын тал Энэтхэгийг Хятадынхтай адил арга хэмжээ авч цэрэг, дипломатын яриа хэлэлцээгээр хилийн байдлыг нааштай болгож зөөлрүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.[5] 
Хариу арга хэмжээ 
Энэхүү сөргөлдөөний талаар Хятадын хэвлэл мэдээллийнхэн харьцангуй намжмал байсан бол Энэтхэгийн тал идэвхтэй мэдээлж, дотоодод нь хятадын эсрэг үзэл эрчимжжээ. Энэтхэгийн засгийн газар Хятадын Тик-ток, Вычат гэх мэт 59 аппликэйшнийг хааж, Хуавэй, ZTE технологийн компаниуд болон автомашины үйлдвэрийн хөрөнгө оруулалтаас татгалзахыг уриалсан ба Энэтхэгийн Үндэсний Худалдааны тэнхим Хятадаас авахгүй байх 450 барааны жагсаалт гаргав.[6] Хятадын эсрэг Энэтхэгийн үндэсэрхэг үзэл нэмэгдэж, иргэдийн 87 хувь нь хориг тавихыг дэмжжээ. 
Гэвч эдийн засагчид арай өөр бодолтой байгаа, тодруулбал Энэтхэгийн гадаад худалдааны 10 хувийг Хятад эзэлдэг,[7] Энэтхэгийн худалдааны том түнш, автомашины импортын 25 хувь, гар утасны эд ангийн импортын 90 хувийг Хятадаас авдаг учраас ийм төрлийн хориг арга хэмжээ эргээд Энэтхэгийн экспортод сөргөөр нөлөөлж магадгүй гэж үзжээ.[8] Харин Хятадын гадаад худалдааны 2 хувийг л Энэтхэг улс эзэлдэг, тэгэхээр худалдааны хориг зэрэг нь Хятадын эдийн засагт нөлөө үзүүлэхгүй гэж Хятадын судлаач тооцсон нь үндэстэй юм.  
Түншилт 
Энэ удаагийн Энэтхэг, Хятадын хилийн мөргөлдөөнийг шинжээчид янз бүрээр дүгнэж байна. Энэтхэгийн тухайд Номхон далайн баруун хэсэгт Хятад, АНУ-ын сөргөлдөөн нэмэгдэж, Умард Солонгос, Тайвань, Өмнөд Хятадын тэнгисийн нөхцөл байдал хурцадаж буй энэ үед Энэтхэг улс зориуд "төвөг учруулж”, ХАЧА-г (Хятадын Ардын чөлөөлөх арми) хоёр чиглэлд хүч хаях бололцоотой эсэхийг нь түншиж үзсэн хэрэг. Нөгөө талаар АНУ-ын Энэтхэг Номхон далайн стратеги Энэтхэгт өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлсэн байх талтай.[9] 
Харин Хятадын тухайд Энэтхэгийн дотоодод Ковид19-ийн халдварын нөхцөл хүндэрсэн энэ үеэр нь Хятад улс энэхүү алхмыг хийсэн нь стратегийн завшаан хайгч гэдгийг нь илтгэж байна. Энэ бол хэний ч өмнө Бээжин нэр хүндээ алдахаас үл эмээн, "чонон дайчин”-ы гадаад бодлого явуулж байгаа хэрэг бөгөөд Хятадын олон улс дахь дуу хоолой нэлээд өөрчлөгдөж буйг илтгэж байгаа юм.[10] 
Гэхдээ ямар ч нөхцөлд "дайныг ухаалаг тооцоон дээр хийдэг, хэн нэг цэрэг хил давж буудсанаар дайн дэгддэг биш, дайны шийдвэр ямагт дээд удирдагч нарын түвшинд л гардаг[11] гэж Хятадын Энэтхэг судлаач үзээд цаашид ч энэ хоёр улсын хилийн мөргөлдөөн дайтах үндсэн шалтгаан болохгүй гэдгийг онцолжээ. 
Газар нутгийн маргааны давтамж 
Хил орчмын газар нутгийн маргаан бол Энэтхэг, Хятад хоёрын харилцаа үе үе хурцаддаг гол шалтаг, шалтгаан юм. Энэ хоёр улс баруун, зүүн, дунд гэсэн гурван тусдаа газраар хил залгадаг, хилийн шугамын урт нийлээд 2000 км, үүнээс 120 мянган км.кв газар нутагт маргаантай.
1962 оны Энэтхэг, Хятадын дайн: 1951 онд дэгдсэн газар нутгийн маргаан даамжирсаар 1962 оны 10 сарын 20-оос 11 сарын 21-ний хооронд нэг сар Энэтхэг, Хятадын хилийн зүүн, баруун хоёр хэсэгт хилийн цэргүүд тулалдсан юм.
1967 оны хилийн мөргөлдөөн: Төвөдтэй хиллэж байсан Сиккимийн Вант улсаас Энэтхэгийн нөлөөг  (1642-1975 онд оршин тогтнож байсан) гаргахаар Хятадын цэрэг 1967 оны 10 сарын 1-нд Сикким рүү цэрэг оруулсан ба Энэтхэгийн цэргийн хариу цохилттой тулгаран 10-ны өдөр буцаж гарсан үйл явдал юм.
1987 оны хилийн тулгаралт: Энэ хэрэг явдлаар цэргийн шууд мөргөлдөөнд ороогүй ч харилцаа нэлээд хүйтэрсэн. 1962 оны хил дээрх дайн болсон газрын ойролцоо Даван бүсэд Хятадын цэргүүд хожим обьект барьсан байх бөгөөд Энэтхэгийн цэргүүд үүнийг илрүүлэн цэрэг илгээн хээрийн сургууль хийж, тус бүсийн Сулула хэмээх газар 1986 онд хоёр талаас цэргүүд тулгарч, хараахан мөргөлдөлгүй яриа хэлэлцээгээр төгссөн.
2017 оны Докламын цэргийн тулгаралт: 1987 оны цэргийн тулгаралтаас хойш 30 жилийн дараа дахин цэргийн тулгаралт болж, харилцаа хүйтрэв. 2017 оны 6 сарын 16-нд Энэтхэг, Хятадын дунд орших Бутаны Вант улсын хилийн уулзвар дахь Докламын өндөрлөгт Хятад улс автозамын ажил эхлүүлсэн тул 18-ны өдөр Энэтхэгийн цэргүүд Докламд ирж, Хятадыг саатуулсан бөгөөд хоёр талын цэргийн тулгаралт 2017 оны 8 сарын 18 хүртэл хоёр сар үргэлжилсний эцэст хятадын тал хүн хүч, тоног төхөөрөмжөө эргүүлэн татсанаар хурцадмал байдал намжиж байсан. 
Тухайн үед Энэтхэг, Хятад хоёр дайтах эсэх талаар шинжээчид Докламын цэргийн тулгаралтын ид дунд үеэр ч энэ хоёр улс байлдахгүй гэж итгэл төгс дүгнэж байсан билээ. Учир нь тэдний олон ашиг сонирхол давхцдаг, дайтвал төлөх золиос хэтэрхий их, хэн хэнд нь хохиролтой тусна гэж байлаа. Үнэхээр ч дараа жил нь 2018 онд Ши Жиньпин, Н.Моди нар Уханьд уулзалт хийж хилийн маргааныг шийдвэрлэх хамтарсан механизм байхуулах асуудлыг ярилцаж байсан билээ. Гэвч хоёрхон жилийн дараа ийнхүү дахин дэлхийн дээвэр дээр мод чулуугаар "байлдсан” юм.   
[1] 中印对峙进一步升级 两国大幅增兵加勒万河谷 https://www.bbc.com/zhongwen/simp/world-52889893 
[2] 莫迪突访冲突地区 印军添置俄制武器https://www.dw.com/zh/莫迪突访冲突地区-印军添置俄制武器 /a-54040833 
[3] 中印冲突:印度总理莫迪到访拉达克 称"不会停止建造道路桥梁”https://www.bbc.com/zhongwen/simp/world-53306647 
[4] 环球时报:莫迪突访中印边境冲突地区,外交部:不应采取导致局势复杂化的举动https://war.163.com/20/0704/10/FGMFJL4K000181KT.html 
[5] 2020年7月6日外交部发言人赵立坚主持例行记者会 https://www.fmprc.gov.cn/web/fyrbt_673021/t1795264.shtml
 [6] India’s Chinese App Ban Is Just the Beginning https://thediplomat.com/2020/07/indias-chinese-app-ban-is-just-the-beginning/ 
[7] 2019 年度印度进出口情况报告 http://commerce.sz.gov.cn/attachment/0/513/513180/7268878.pdf
 [8] Explained: Will banning Chinese imports hurt India’s exports? https://indianexpress.com/article/explained/explained-will-banning-chinese-imports-hurt-indias-exports-6477934/ 
[9] 中印边境冲突:中、印、国际主要观点汇总 https://www.bbc.com/zhongwen/simp/world-53122867
[10] What the latest India–China border crisis tells us about Beijing’s broader ambitions https://www.iiss.org/blogs/analysis/2020/06/india-china-border-crisis-beijing-ambitions 
[11] 专访林民旺:”战争都是理性选择的结果 https://www.dw.com/zh/专访林民旺战争都是理性选择的结果/a-54001305 
 Аюулгүй байдал судлалын хүрээлэн бэлтгэв


FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Коронавирусийн тухай худал цуурхалд итгэсэн Энэтхэгийн фермер $800,000-аар үнэлэгдэх хөрөнгөө устгажээ

2020/03/11

М.П.Сингх: Энэтхэг Улс Монгол Улсаас коксжих нүүрс авах боломжтой

2020/03/05

Монгол Улсын 367 иргэнийг авто замын боомтоор нэвтрүүллээ

2020/02/05

Сүлжээний залилангийн хэрэгт холбогдсон 759 сэжигтнийг хятадын тал хүлээн авч, шалгаж эхэлжээ ХУВААЛЦАХ ЖИРГЭХ Google+

2019/11/08

АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээ үр дүнтэй болжээ

2019/01/10
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola