Олноо "Урт цагаан”, "Шар дэлгүүр”, "Өндөр хоршоо” гэж нэрлэгдсээр ирсэн эдгээр байгууламжууд бол Улаанбаатар хоттой холбоотой түүхийн нэгэн хэсэг байсан гэдэгтэй маргахгүй.
Тэгвэл "Нийслэл хүрээ”-ний түүхийг өгүүлсэн тэдгээр барилгуудыг устгасаар өнөөдөр "Өндөр хоршоо” буюу Улсын их дэлгүүр л үлдэж байна.
Гэхдээ УИД удаан оршин тогтнох эсэх нь бас эргэлзээтэй байгаа. Учир нь саяхан шатсанаас үүдэн нураах тухай яриа гараад байгаа.
Уг нь түүхийн дурсгалт газрууддаа хүчитгэл хийж насжилтыг нь нэмж, өнгө үзэмжийг нь сэргээж өөд нь татаж байдаг нь дэлхийн улс орнуудын жишиг.
Гэтэл Монгол Улс түүхийн дурсгалт газруудаа үгүй хийсээр л.
Олны мэдэж байгаагаас эхэлбэл "Г.Баасангийн "Ахмадын холбоо” байрлаж байсан барилга, Байгалийн түүхийн музей, Урт цагааныг буулгасан. Удахгүй араас нь Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Төв номын сан, Улсын их дэлгүүрийг нураах тактик явагдаж байгаа.
Уг нь хүчитгэл хийж насжилтыг нь уртасгадаг, шинээр барихдаа хуучин хэв загварыг нь алдагдуулахгүй байх зэргийг чухалчилдаг бол Монголчууд "Нураа, шинээр барь, орчин цагтайгаа хөл нийлүүлэх хэрэгтэй” гэх үгээр халхавч хийдэг ч ч угтаа бол "Их буугаар өөрсдийгөө буудаад өг” гэж байгаатай ижил төстэй үйлдэл...
Гэхдээ нэгэнт нураагаад эхэлчихсэн болохоор "Урт цагаан”-ы түрээслэгчид учраа олохыг л бодох хэрэгтэй. Амь хүн аргатай гэдэг дээ.
Тэгээд ч төрийн төмөр нүүр зөвхөн ядууст л харагддаг юм шүү дээ...
Үлгэрийн юм шиг сайхан барилга удахгүй баригдаж, тав тухтай гоё, сайхан ажлын байртай болно. Гэхдээ үнэ нь борог амьдралтай бидэнд, ядаж л хуучин Урт цагаан"-д түрээсэлж байсан үнээр одоосой гээд залбирч суухаас.
Урт цагаан" төслийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүд