Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт түлээний мод худалдан борлуулдаг гурван зах бий. Орон нутгаас модны үнийг тогтвортой байлгах зорилгоор захын тоог нэмсэний үр дүнд өнөөдөр түлшний мод өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй байна.
Бугат модны захад гэхэд машин мод 200-250, Буянт хангайд 240-260 мянган төгрөг байна. Өнгөрсөн жил нэг машин мод 200-260 мянган төгрөг байжээ.
Бугат захын худалдаачид хэлэхдээ, модны гоожин буюу мод бэлтгэх зөвшөөрөл олгохгүй байгаа ч модны нөөц хангалттай байгаа, үнэд өөрчлөлт орохгүй гэсэн юм. Ирэх долоо хоногоос холбогдох байгууллагуудаас гоожин олгож эхэлнэ гэдгийг мөн хэллээ. Тус захад машин мод 200-250 мянга, морин тэргээр ачсан мод 50 мянга, шуудай нүүрс 8000 төгрөг байна.