Орон нутгийн сонгуулийн санал хураалт сарын дараа болно. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН 45 хүнийг нэр дэвшүүлсэн бол хамтрал байгуулсан АН 37, МАХН 8 хүний нэрийг дэвшүүлсэн юм.
Ардчиллын үзэл баримтлал, үнэт зүйлийн дор нэгдсэн АН болоод МАХН, ШИНЭ намынхан хамгийн шилдэг гэсэн хүмүүсээ нэр дэвшүүлсэн бол МАН "Нэгдүгээрт, эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт ажлын дадлага туршлагатай байх Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг иш үндэс болгосон” хэмээн тодотгоно билээ.
Одоогоор МАН утаагүй, түгжрэлгүй, хоггүй, аюулгүй, бухимдалгүй хотыг бий болгохоо хэлсэн бол АН+МАХН+ШИНЭ "Дүүжин замаар жуулчид л зорчдог болохоор нийтийн тээврийг шийдэхгүй” хэмээгээд нийтийн тээврийг үнэгүй болгохоо амласан юм. Жил бүр татаас нь нэмэгдэж, төсөвт хүндрэл учруулдаг хэмээн ад үзэгддэг нийтийн тээврийг үнэгүй болгох амлалт нь дүүжин гүүр цаашаа гэлтэй.
Энэ мэтчилэн хоёр намын амлалтыг харьцуулан дараагийн удаа хүргэнэ. Энэ удаад нэр дэвшигчдийг харьцуулав.