Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хийсэн гуравдугаар улирлын хяналт шалгалтын дүнг нийслэлийн МХГ-аас танилцууллаа.
Шалгалтад нийт 327 аж ахуйн нэгжийг хамруулснаас 111 удаагийн 341 зөрчил илэрчээ. Эдгээр зөрчилд Зөрчлийн тухай хуулиар 134 сая 850 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Энэ талаар нийслэлийн МХГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөр "Есдүгээр сарын байдлаар 214 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 11 хүн нас барсан. Нас барсан хүмүүсийн ослын шалтгаан нь хувийн хамгаалах хэрэгслийг ашиглаагүй, барилгын технологийн горим зөрчсөнөөс болсон” гэв.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин