Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ долоо хоногт төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгийн хойд хэсэг болон ихэнх нутгаар бороо орж, хүйтрэхийг анхааруулжээ.
Тодруулбал, өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Салхи энэ сарын 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 14-19 градус дулаан байх аж төлөв гарчээ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин