Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт 13 дахь тулаанаа өчигдөр хийлээ. Тэрбээр Барбадос улсын тамирчин Кобиа Брийдитэй тулалдаж илүүрхсэнээр ялалт байгуулав. Үүний дүнд Н.Төгсцогт WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселтэй дахин хүч үзэхээр болж байна.
Н.Төгсцогт мэргэжлийн боксын дэвжээнд 13 тулаан хийхдээ 12 удаа ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй яваа юм. Тэрбээр одоо дахин тулалдах эрхээ авч байгаа Гари Расселд өмнө нь ялагдсан бөгөөд тулаан өнгөрсөн хоёрдугаар сард болж байв.
Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч Кобиа Брийди нь 28 настай, 15 удаа тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулаад байжээ. Тэрбээр энэхүү тулаанд Н.Төгсцогтод ялагдсанаар анхны ялагдлаа хүлээж байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин