• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

2020/09/22
 
Охид бүсгүйчүүдийн тэр дундаа өсвөр насны охидод зөв хүн болгон төлөвшүүлэхэд нь тусламж, дэмжлэг үзүүлж, нөхөн үржихүйн болон бэлгийн боловсрол олгох, ирээдүй өөд өөртөө итгэлтэй алхахад нь урам зориг өгөх, ирээдүйн сайн ээжүүдийг бэлтгэх, эмэгтэйчүүдийг эрхийг эрхэмлэн дээдлэх зорилготой "Нарны охид” төслийн санаачлагч, "Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн тэргүүн  Ж.Нямаатай ярилцлаа.
-"Нарны охид” төсөл хэдэн оноос хэрэгжиж эхэлсэн. Та бүхний туйлын зорилго юу вэ?
-"Нарны охид” төслийн санаачлагч байгууллага нь "Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг” юм. Энэхүү нийгэмлэг нь Монголын ирээдүй болсон хүүхдүүд болон эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг тэгшитгэх, эрүүл мэнд болон хувь хүний хөгжлийн чиг хандлагыг зөв чиглүүлэх тал дээр сургалт судалгаа явуулах, хүмүүнлэгийн зорилтот төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Мөн монгол өв соёл, монгол ухаан, хүнлэг энэрэнгүй дэлхийн монгол хүн гэдэг бол манай нийгэмлэгийн үнэт зүйл юм. "Нарны охид” төсөл 2017 оноос эхэлж хэрэгжсэн. Төсөлд хамрагдсан охид нөхөн үржихүйн боловсрол, хувь хүний хөгжил болон зүрх сэтгэлийн боловсролыг олон улсын жишигт нийцсэн сургалтаар явуулсаар ирсэн. Зөв хүчирхэг монгол хүнийг бий болгох, зорилготой, зоригтой монгол эмэгтэйчүүдийг бүтээх нь манай төслийн гол зорилго.
-НҮБ-аас 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” хэмээн зарласан. Энэхүү өдрийг угтаж ямар, ажлуудыг хийж байна вэ?
-Жилд 110-120 мянган охид өсөж төлжиж, ургаж цэцэглэж байдаг. Энэ бол тасралтгүй үргэлжлэх циклтэй учраас охидын төлөө хийх сайн сайхан үйлсээ зогсоож боломгүй.  Хийх ажлаа ярихаас өмнө дараах жишээнүүдийг ярих нь зүйтэй болов уу. Өсвөр насны охидын бэлгийн замын хөлдварт өвчин, жирэмслэлт сүүлийн үед нэмэгдэж байна. Өсвөр насан дээрээ сэтгэл санаа болон бие махбодиороо бусдын золиос болсон охид амьдралаас уйдах, алдаа гаргах, амиа хорлох магадлал 75 хувь байдаг. Манай улсад нийт төрөлтийн долоо орчим хувийг  15-19 насны охид эзэлдэг. Тэдний 74 хувь нь бие даан шийдвэр гаргаж ганц бие ээж болдог.  Залуу хүүхдийн амиа хорлох үзэгдэл хөдөө орон нутагт илүү өндөр хувьтай байна. Мөн өсвөр насны охидын үр хөндүүлсэн тохиолдол гурван жилийн өмнөх судалгаагаар Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Баянхонгор аймгууд дээгүүрт орсон байдаг. Ингээд бодохоор 15-19 насны 1000 эмэгтэй тутамд 15 эмэгтэй үр хөндүүлжээ. Тэдэнд сургалтын аргаар нөлөөлж хандлага, сэтгэл зүйг нь өөрчлөх, эмчлэх хэрэгтэй байгаа юм. Бэлгийн замын халдварт өвчний тохиолдлоороо Дорнод, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгууд дээгүүрт орж байна. Тиймээс хөндүүр сэдэв болсон эдгээр тоог бууруулахын тулд дээрх аймгуудад нэн даруй "Охидын хөгжлийн танхим”-ыг нээх шаардлагатай байна. Мөн алслагдсан Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд зэрэг аймгуудад Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран "Нарны охид” төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
-"Нарны охид” төсөл төдийгүй "Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг” охидын хөгжилд хувь нэмэртэй маш олон ажлуудыг хийсэн?
-"Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”-эээс Дэлхийн монгол туургатан хүүхдүүдийн дунд "Өхөөрдөм гоёо” загварын анхдугаар их наадмыг нийслэл хотноо 2018, 2019 онд зохион явуулж байсан. Хүүхдийг багаас нь монгол өв соёлыг нь таниулах, монгол дээл хувцсаараа гоёх, үндэснийхээ үүх түүхээр бахархах омогшил төрүүлэм наадам. Халимаг, Буриад, Тува, Дээд монгол, Өвөрмонгол, Ар монгол гээд монгол туургатны охид зүг, зүгээс ирж оролцдог. Олон янзын ястан угсаатныхаа дээл хувцсаар гоёод оролцдогоороо үндэсний хэв шинжийг агуулсан баяртай адилхан. "Нарны охид” төслийн хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сарын 11-нд "Охидын эрхийг хамгаалах өдөр”-өөр Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд хөгжлийн газартай хамтраад "Мянган цэцэгсийн чуулган” зохион байгуулж 1000 охин чуулсан. Нийслэлийн захын дүүргийн охидоос эхлээд манлайлагч охидыг хүртэл хамруулж чадсанаараа онцлог. Мөн Дундговь аймагт охидын дунд "Нарны охид” сэдвээр эссэний уралдаан зарлаж амжилттай дууссан. Энэ жил "Охидын эрхийг хамгалах өдөр”-ийг угтаад орон даяар охидынхоо дунд эссэ бичлэг, шүлгийн уралдаан зарлах төлөвлөгөөтэй байна. Уралдааныхаа товийг тун удахгүй гаргана. Бүтээлээ аймаг, дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд хөгжлийн газарт ирүүлэх боломжтой гэдгийг энэ дашрамд дуулгая.
-"Охидын хөгжлийн танхим”-ыг одоогийн байдлаар хаана, хаана нээн ажиллуулж байна вэ?
-"Охидын хөгжлийн танхим”-аа 2019 онд Дундговь аймагт, мөн нийслэл хотын Налайх дүүрэгт нээсэн. Ер нь бол бүх аймаг, бүх дүүрэгт ийм танхимтай болох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Охидын хөгжлийн танхимд хүрэлцэн ирсэн охидод мэргэжлийн сэтгэл зүйч багш нараас бүрдсэн баг хамт олон ажилладаг бөгөөд бүх төрлийн сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтыг явуулдаг. Хүчирхийлэлд өртсөн охид болон жирийн охид хамтдаа нийгмийн амьдралд суралцах, чөлөөт цагаа өнгөрөөх нээлттэй сургалтын өрөө юм. Төсөл дүүрэг бүрд хэрэгжсэнээр дүүрэг бүрд 150-200 охид, нийслэлтийн хэмжээд 10 гаруй мянган охидод үйлчлэх бүрэн боломжтой юм. Охидын хөгжлийн өрөөний интерьер дизайн л гэхэд охидод таатай, ээлтэй зөөлөн ягаан өнгөөр шийдсэн. Охид маань танхимдаа ирж сургалтанд суух, хөгжөөнт тоглоом тоглох, өөрийгөө хөгжүүлэх маш дуртай байдаг шүү. Охидын дотоод болон гадаад гоо зүй, өсвөр насны бие болоод сэтгэл зүйн онцлогийн талаар хичээл ордог. Зүрх сэтгэлийн боловсрол буюу хувь хүний хөгжил гээд нийт 60 гаруй сэдвээр хичээл ордог. Танхимдаа нэг удаа 25-30 хүүхэд сургадаг. Хүссэн охид бүр ирээд үнэгүй хамрагдах боломжтой. Манай төсөл Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газартай хамтарч гурвалсан цогц сургалтыг явуулдгаараа онцлог.
-Аливаа зүйлийг хийхэд мөнгө санхүүгийн бэрхшээл тулгардаг. Төсөл маань ашгийн бус учраас хэрхэн санхүүгээ бүрдүүлж байна даа?
-Тийм шүү. Жишээ нь, нэг танхим тохижуулахад л 30-50 сая төгрөгийн санхүүжилт гардаг. Төрийн бус байгууллага дангаараа шийдээд явахад хүндрэлтэй байдаг учир эхний ээлжинд нээсэн хоёр танхимаа маш сайн хөгжүүлэхийн тулд хамаг хүчээ тэнд төвлөрүүлж байна.  Мэдээж бусад орон нутгийн удирдлага, байгууллагуудтай хамтарч үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл сонирхолтой байна. Ойрын үед Завхан, Дорноговь аймгаас аймагтаа "Охидын хөгжлийн танхим”-тай болох хүсэлт ирүүлсэн байгаа. Цар тахал гарсантай холбоотойгоор ажил маань жаахан цалгардсан. Одооноос л эрчимжиж эхэлж байна. Мөн бүх аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газартай хамтарч ажиллахад нээлттэй шүү.
-Охид гэдэг орчлон ертөнцийг таньж амжаагүй цагаахан цас шиг сэтгэлтэй. Боловсролын салбарт охидод зориулсан сургалт хэр өгөөжтэй байна гэж боддог вэ?
-Боловсролын системд, ялангуяа эрүүл мэндийн хичээлд алдаа байна.  Сурах бичгүүдийн агуулга, шүлэг, зураг үнэхээр учир дутагдалтай, өмнөөс нь ичмээр санагддаг. Үүнийг боловсролын газраас нь анхаарч засаж залруулах юм их байна. Төрийн бус байгууллагын зүгээс хоточ нохойны үүргээ гүйцэтгээд алдаатай зүйлийг нь олж хэлнэ үү гэхээс шийдэх түвшний хүмүүс биш нь харамсалтай. Мөн манай "Нарны охид” төсөл сургуулиудаар явж охидтой уулзаж, сургалт явуулдаг.
-Танай байгууллага охид бүрд хүрч ажиллахын төлөө шинэлэг ямар аргуудыг нэвтрүүлж байна вэ?
-Манай байгууллага дээр "Нарны охид” шуудангийн хайрцаг нээсэн. Энэхүү шуудангийн хайрцагт Монгол Улсын өнцөг булан бүрээс захидал илгээмж ирдэг бөгөөд  сэтгэл хөдөлгөм түүх, санал хүсэлтүүд байдаг. Энэхүү захидалд охидын аз жаргалтай, зовлон бэрхшээлтэй, хүнд хүчир, хөнгөн гунигтай олон түүх байдаг учраас бусдад сургамж болгох үүднээс захидлын хариу болгож гарын авлага бэлдэж байгаа. Энэхүү гарын авлагыг  мэргэжлийн хүмүүстэй хамтарч хийж байна.
-Эцэг, эхчүүд гэдэг хүүхдийн хамгийн том хамгаалагч, аврагч нь байдаг. Охиддоо өөрийн гэсэн хувийн бүс, орон зай гэж байдаг, түүнд нь хэн ч халдаж болохгүй гэдгийг томчууд л хэлэхгүй бол мэддэггүй шүү дээ?
-Охидын захиануудаас дүгнэхэд томчуудад маш их гомдсон байдаг. Бяцхан зүрхнүүдийн мэдэрсэн айдас, ганцаардал, гомдол, түгшүүрийг уншаад байхаар "Томчууд зүрх, сэтгэлээ хаана гээчихсэн юм бэ. Өөрийнхөө хүүхдэд яагаад цаг гаргадаггүй юм бэ” гэж асуумаар санагддаг. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ найз шиг нь ярилцаад ирэхээр хүүхдүүд зүрх сэтгэлээ нээж чаддаг. Одооны хүүхдүүд харьцангуй нээлттэй, олон талын мэдлэгтэй болсон. Бидний үед хүмүүжүүлдэг байсан шиг уламжлалт арга барил хоцрогдсон.  Огт өөрөөр хүмүүжүүлэх эрин цаг иржээ.
-Охидын боловсролд зориулсан сургалт, нөлөөлөх ажлууд хийснээр үр дүн нь хэр мэдрэгдэж байна вэ?
-Налайх дүүрэг улсын хэмжээнд охидын хүчирхийлэл, бэлгийн замын халдварт өвчний тоогоороо хоёрдугаарт орж байсан. Энэхүү төсөлдөө тус дүүргийн 200-аад  охиныг хамруулсан бөгөөд дээрх тоон үзүүлэлт буурсан дүн гарсан. Сургалтад хамрагдаж, асуудлаа шийдүүлсэн охидын нүдэнд итгэл найдварын оч гялалзаад, харц нь гэрэлтээд л ирдэг. Охид гэдэг гуниглаж уйтгарлах биш дэгэж дэрвэж, тоглож наадаж байдаг нас шүү дээ.
-Охидод тулгамдаж буй бэрхшээлийн хамгийн их нь юу байдаг вэ?
-Гэр бүлийн архидалт, нийгмийн архидалт хамгийн их байдаг. Хичээлээ тараад орой үдэш явж байхад хүн дагадаг, хашааны буланд эрчүүд архи уугаад сууж байдаг. Гэртээ очихоор аав, ээж нь юм уу ах, эгч нь архидаад, тайван байж чаддаггүй, гэрийн даалгавраа ч хийж чаддаггүй хүүхдүүд байдаг. Судалгаагаар үзэхэд 8-13 насны эмэгтэй хүүхдийн 60-70 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Энэ бүхнээс эхлээд сэтгэл санааны хямрал, үзэн ядалт, өөрийгөө голох, амиа хорлох сэдэл төрдөг гэдгээ охид нуудаггүй.  Өсвөр насандаа насан туршдаа ямар хүн болох вэ гэдэг үндэс суурь нь тавигдаж байдаг. Яг ийм хэврэг, эмзэг үед нь охидоо хайр халамжаар цэцэг шиг усалж, тордоорой гэж эцэг, эхчүүддээ захья.


FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Сувилагч, эх баригч нарыг дэмжье

2020/04/08

Туслах малчдыг чадавхжуулах төслийг эхлүүллээ

2020/03/23

БНАСАУ-д 107 сая ам.долларын олон улсын тусламж хэрэгтэй

2020/02/11

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа

2020/02/06

JCI Монгол байгууллага Иргэдийн амгалан тайван байдлын төлөө ЦЕГ-тай хамтран ажиллана

2018/04/28
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola