Нисэхийн салбарт байсхийгээд л олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, хэл аманд өртдөг компани бол "Хүннү эйр”. Тэднийх энэ удаад хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг нуун дарагдуулахыг завдсан гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна.
Тодруулбал, энэ сарын 13-14-нд шилжих шөнийн ээлжинд ажиллаж байсан "Хүннү Эйр” ХХК-ийн инженерийн үүрэг гүйцэтгэгч О.Мэргэншагай өндрөөс унаж хүнд гэмтэл авчээ. Гэвч үйл явцад компанийн дарга удирдлагууд хайнга хандаж байгаа учраас О.Мэргэншагайгийн ах өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтээс тусламж хүслээ.
Тэрбээр "Миний хувьд дүүгээ ямар асуудлаас болоод бэртсэн талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл авах гэсэн боловч дийлсэнгүй. Иймээс олон нийт та бүхнээсээ туслалцаа хүсэж байна. Ингэж туслалцаа хүсэж байгаагийн учир нь "Хүннү эйр” болон ИНЕГ энэ асуудлыг нуун дарагдуулж, цагдаад мэдэгдэхгүйгээр ажиллагаа явуулсан байна. Энэ асуудлыг одоо хүртэл цагдаа шалгаагүй, хэмжилт хийгээгүй, номлох баримт алга. н.Ариунболд гэх эмч анхны үзлэг хийхдээ "Өндрөөс унасан байх магадлалтай. Ухаан санаа эрүүл, ил шарх сорвигүй” гэсэн магадлагаа бичсэн байгаа юм. Гэтэл миний дүү "гавлын ясны цууралт, хугаралт, тархины суурь яс цууралттай” гэсэн оноштойгоор тархины хагалгаанд орсон боловч биеийн байдал муу, дахин хагалгаанд орох шаардлагатай байна” гэлээ.
Ийнхүү ажилтныхаа амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудалд хойрго хандсан "Хүннү эйр” компани буруутай үйл ажиллагааныхаа талаар тайлбар өгөөгүй өнөөдрийг хүрээд байна.Тэд ажилтныхаа эрүүл мэнд, амь настай холбоотой асуудалд хэрхэн хандаж, ямар хариуцлага хүлээж байгаа талаар мэдээллийг бид үргэлжүүлэн хүргэх болно.
О.ОНОН

Оллоо.мн