• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Лимбэ симфони найрал хөгжимд зориулсан концерт

2020/10/19
 
Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл
Лимбэч Мягмарцэрэн
Симфони найрал хөгжимчид
Хөгжим гэдэг бүхий л урлагийн дээд оргил нь юм. Хөгжимд үг хэлний илэрхийлэл, дүрслэх зургийн мөр ч байхгүй, харин зөвхөн  мөнхийн, суу билгийн, оюун санааны гэсэн олон нууцлаг кодуудыг өөртөө агуулсан орчлонгийн асар хүчтэй эрчмийн долгион түүнд оршин байдаг. Хөгжмийн хэлийг ойлгож эзэмшинэ гэдэг нь оюун ухааны олон талт ажиллагаанд уусан нэвтрэх асар том боломжийг олгодог.

"Үнэхээр ч Х.Алтангэрэлийн хөгжим нь Монгол газар нутаг, Монгол үндэсний аялгуу эгшигтэй гүнзгий холбогдсон нь түүний дотоод эрчим, ертөнцийн эгшиг авианы долгионт хэлбэлзлийн нөлөөллийг хамаатуулах шалтгаан” мөн. 
Бүтээлийн гол агуулга нь "Хүн хорвоод мэндлэн ээжийнхээ энгэрт бүүвэйн дуугаар энхрийлүүлэх хайрыг харуулах бөгөөд цэвэр ариун гэнэн цайлганаар бүгдийг сайхнаар төсөөлж өсөх явцдаа аажмаар амьдралын хар цагаантай нүүр тулан хувьсан өөрчлөгдөх асар олон өнгө будгийг таньж буйг хөгжмийн ертөнц дэх хязгааргүй боломжуудаар илэрхийлэхийг зорьжээ.
Хөгжмийн зохиолчийн төлөвшил, мэргэн сонголтыг өдөөгдсөн өнгө аясаар, бүтээлч ухамсрыг хөгжим урлах агшин бүртээ тогтвортой үндэс суурийг эрэлхийлсэн байдлаар, арга техникийн эзэмдлийг виртуоз гүйцэтгэлтэйгээ өрсөлдөх ур ухаанаар нь хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн баялаг авьяас чадвар нь аль хэдийнэ биелэлээ олох үе шатандаа хүрчихжээ гэдгийг онцолмоор санагдана. 
Х.Алтангэрэлийн "Лимбэ найрал хөгжмийн концерт”-д аман зохиолын эшлэл байхгүй ч гэсэн эхийн бүүвэй, амьдралын баяр баясал, гэрэл гэгээ болсон Хайр гээч нь энэхүү концертын давамгайлсан эхлэл болохын зэрэгцээ  жинхэнэ монгол үндэстний хэв маяг, монгол аялгууны онцлог шинж нь олон хоолойн эгшиглэгээний арга техник, чимэглэлийн зохицол, сэдэвчилсэн бүтэц, бүүвэйн дууны аялгуутай холбогдсон гармонийн бүтэц зэрэгт тусгалаа олсон байна.
Энэ бүтээлийн гоцлол ба найрал хөгжмийн харьцаа нь илүү тэнцвэртэйгээс гадна Динамизм ба эргэцүүлэл, эгшиглэгээ ба тууль, кантилена ба токкато, хэвтээ чиглэл дэх аялгуу ба босоо чиглэлтэй гармони зэргээр тун уран чадварлаг хосолсон байна. 
Концертын "Лимбэний гоцлол” хэсэгт уянгын оршил нь тал нутгийн лимбэний аялгууг найрал хөгжмийн зэмсгүүдийн дуугаралтаар, уянгын элементийг хэмнэлийн элементтэй, шугаман эгшиглэгээг контрапунктээр, диатоник гармонийг додекофониор сөргөлдүүлэн гаргасан нь сонирхол татахуйц.  
Уг бүтээлээ хөгжмийн зохиолч багын найздаа эхний ангийг нь зориулан туурвисны дараа Москвагийн Консерваторид мэргэших сургалтад байх үедээ дараагийн 2 ангийг нэмж бичсэнээр 3 ангит бүрэн хэмжээний концерт болгон зохиомжилсон нь анх удаагаа тоглогдож буй нь энэ. 

Уг бүтээлийн талаар дурьдахад: 
I анги- Lento.  "Вариаци буюу хувилбар” хэлбэрт бичигдсэн. "Баруун Монгол бүүвэйн дуу”-г гол сэдэв аялгуу болгож авсан нь хүмүүний амьдралыг дүрслэн харуулахыг зорьсонтой холбоотой. 
 Энэ нь маш тодорхой динамик шинж чанараараа ялгаатай бөгөөд бүтээлийн хөгжүүлгийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох оршил сэдэв буюу гол аялгуу. Оршил сэдвийг бүх талаас нь виртуозын хэсгүүдээр хүрээлэгдсэн оркестрын гялалзсан байдал, Лимбэний консоль буюу "цухуйж буй тулгуур” гэж болохоор. Эндээс бүүвэйн дууны гол сэдэв аялгууны хөгжүүлгийг Додекафони зарчмын арга техникээр зохиомжилсон нь уг хөгжмийн бүтээл дэх онцлог арга хэрэгслийн нэг нь яахын аргагүй мөн.
 Тиймээс хөгжим дэх зарчмын шинэ бөгөөд онцгой тогтолцоо болох "Додекафон буюу Арван хоёр эгшгийн зарчим” -ын талаар багахан тодорхойлох нь зүйтэй буюу. 

…ХХ зууны дэлхийн хөгжмийн түүхэн дэх Шинэчлэгч А.Шёнбергийн гол нээлт болох–"Атональность  буюу Хөг үгүйсгэл, "Додекафония   буюу 12 эгшгийн техник” нь хөгжмийн дуурьсалд "найралжуулгын цоо шинэ тогтолцоо”-г бий болгож, хөгжмийн сэтгэлгээ, зохиомж, найралжуулга, дуурьсал зохирлын бүхий л арга ажиллагаанд шинийг эрэлхийлсэн өнгө эгшиг, аялгуу нийцэл, зохирлын хэллэг, хэлбэрийг өөрчилж чадсан байдаг. Үүгээрээ хөгжмийн зохиомжийн арга техникийг ихэд нарийн тооцоолон бодож, бичлэгийн дэгийг мөн үндсээр нь хувиргах хэв маягийг "XX зууны хөгжим дэх нээлт” хэмээн үздэг билээ. 
Харин II анги Adagio нь  Кантилена-гийн өргөн эгшиглээ, домгийн мэт, бас чиг хөнгөн гуниг мэт ардын дууны аялгууны бүхий л өнгө нь Монгол үндэстний хүртэхүйн таашаал, уудам хээр тал, орон зайн алслагдсан хязгааргүй мэдрэмжийг төрүүлдэг. (Монголын ландшафтын зураачдын бүтээлд ихэвчлэн тохиолддог). 

Энэ анги нь хөгжмийн бүтээлийн "уянгын төв” нь болсноор хөгжүүлгийг тодорхойлогч байр сууринаас үзвэл энэ нь сэтгэлзүйн оргил үе гэж болно. Олон хөгжмийн зохиолчид Adagio аялгууны чөлөөт уянгалаг чанарыг биширдэг тухайгаа дурьдсан байдаг. Харин би Adagio-г "намрын ландшафт” хэмээн төсөөлөхдөө мэдээж пейзажийг хардаг нүдээр биш харин сэтгэлзүйн хувьд ийнхүү харьцуулахыг хүсдэг хүн. 
II ангид Лимбэч найрал хөгжмийн дуулал дээр тоглох нь тембрийн хослолуудын нарийн байдал, хөгжмийн зэмсгүүдийн гоцлол хэллэгүүдийг тодруулж илтгэх мэт.
 
III анги Allegro. Ерөнхийдөө нийлмэл 3 ангит хэлбэрт бичигдсэн. Лимбэ хөгжмийн зэмсгийн дуугаралтын боломжууд, Лимбэчийн хөгжимдөх техник болон сэтгэлгээний ур чадварыг харуулахыг зорьсон. Дунд удаан хэсэгт нь олон хоолойн арга техникийг ашигласан. 
Лимбэний хэсэг нь гоцлол хөгжимчинд зориулсан хэмнэлийн, хэмжээний, техник арга барилын, хэлний цохилгын, хөгжмийн зэмсгийн ашиглаж болохуйц бүхий л эгшиг өнгөний дуугаралт гээд асар олон тодорхой бэрхшээлийг агуулснаараа нарийн төвөгтэй этюдтэй адил мэт санагдана. 
Шуурсан лимбэний хэсгүүдийг найрал хөгжимтэй хачин жигтэй хослуулсан энэхүү Лимбэний концертод эхний ангийн бүүвэйн дууны сэдвээс гарган авсан хурц тод техник тоглолтыг Полиритм, Полиметр, Полифон, Полилад-аас гадна модон үлээвэр хөгжимд эгшиглэх "Дөрвөн хоолойн контрапункт”-ын тодорхой шинж тэмдгүүдээр атональ-хөг үгүйсгэлийн, додекафонийн зарчмуудыг ашиглан олон талаас нь нарийн тооцоолон бодсон шинэлэг аргачлалаар дүүрэн бүтээл болсон гэж тодорхойлмоор байна.  
Мөн түүнчлэн Төгсгөлийн хэсэг бүтцийн хувьд эхний хөдөлгөөний үндсэн сэдэвтэй ойролцоо ба ялгаатай зүйл нь  хэмнэлийн суурь давамгайлах шинжийг агуулсан мэдрэмжийг төрүүлнэ.  
Төгсгөлийн хэсэгт аялгуу өөрөөр сонсогдон шилжих нь өнгөлөг бөгөөд бүх зүйлс амьдралын баяр баяслаар дүүрэн байдаг хэмээн дүрсэлсэн болов уу. 
Төгсгөлийн хэсгийг бадрангуй, бүжгийн сэдэв мэт зохиохдоо хэмнэлийн тасалдал, янз бүрийн давхцсан аккордуудыг найрал хөгжим ижил сэдвийн чөлөөт хэв маягаар эгшиглүүлэн ашиглахдаа дуугаралтын энергийн динамик концентрацийг бий болгосон хэд хэдэн шилжилтийн дамжуулалтуудаар гол сэдвийг хэм-хэмнэл, өнгө дуурьслын цогц хэлбэртэй чөлөөт эсрэгцэл дээр үндэслэн боловсруулсан байх магадлалтай. 

Бас нэгэн зүйл гэвэл: Лимбэ хөгжмийн хөглөө нь Es ноот бөгөөд уг бүтээлийн хамгийн төгсгөлийн ноотыг Es эгшгээр бүх хөгжимд Tutti дуугарган төгсгөсөн нь сонирхол татахуйц шинж мөн болно. 
Лимбэчийн ур ухаан, техник чадварыг сорьсон, амьсгааны хүндрэлгүй тоглогдох тооцооллыг сэлгээний шилжүүлгээр хийсэн хэсгүүд нилээд байхаас гадна лимбэ хөгжмийн зэмсгийн өөрийн нь дуугарч болох бүхий л ноотны өнгийг ашиглахдаа хурууны бүтэн даралтаар дуугаргадаг 6 цоолборыг хагас тон (0.5)-оор дуугаргахын тулд хурууны даралтууд хагаслагдан дарах гүйцэтгэл, мөн түүнчлэн I, III ангиудын хурдан хэмнэлтэй хэсгүүдэд хэлний асар хурдтай давхар цохилтын техникийг нэгэн жигд тэгш хүрээнд тоглох, аялгууны хэмжээсийг гоцлол хөгжимчний сонголтоор оркестр мөшгин тоглох харьцааны мэдрэмж зэргийг агуулсан нь тун содон санагдана.
«Уг нь би Зэмсэгжүүлгийг арай өөрөөр ойлгож байлаа. Харин эндээс хөгжмийн зэмсэгжүүлгийн төдийгүй зохиомжийн гайхалтай уран чадамгай найралжуулсан олон хоолойн бие даасан цогц, олон хоолойн харалдаа зохиомжууд (контрапункт)-ын бүхий л тогтолцоог илүү ойлгох боломжийг хүртсэн» гэж хэлж болно. 
Уг тогтолцоо нь бүх түвшний эгшиглээнд туйлын биеэ даасан эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрөм сэтгэгдлийг төрүүлэхүйц. 

Х.Алтангэрэлийн илүү дадаж заншсан зүйл бол – хэлбэр гэж болохоор. Түүний уламжлалт жанрт суурилан, орчин цагийн арга техникээр дуурь, оратори, симфони, чуулбар хөгжим, концерт, балет, симфони найраглал, дуулалт болон найрал дууны цуврал, дөрвөл, квинтет, секстет бичсэн гээд урт дарааллыг жагсааж болно.  
Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл үргэлж уламжлалыг баримталсан үзэлдээ тулгуурлаж өрнө дорныг синтезлэн, орчин үеийн арга техникийг ашиглан хөгжмөө бичиж байгаад түүний хүч оршихын зэрэгцээ бүхий л хэлбэр агуулгаар уран бүтээл хийж болдгийг нийтэд нотлохыг зорьсон мэт санагдана.
Додекафонийн зарчмыг баримталсан нэгэн шинэ бүтээл төрөн гарч байгаа нь өнөө цагийн хөгжмийн бүтээлийн урын санд хувь нэмрээ оруулах, хөгжимчний ур чадварыг нарийвчлан хөгжүүлэх  мэргэжлийн уран бүтээлчдэд хүргэж буй нэгэн содон "бүтээгдэхүүн” гэж хэлж болно. 
Эцэст нь хэлэхэд, энэ бүтээл нь Хөг үгүйсгэлийн зарчимд суурилснаараа Додекафонийн гол ололт болох Ладын таталцлын үгүйсгэлээр гармоник сэтгэлгээнээс "зугтах” боломжийг олгодог хэдий ч Сонсогч таны хүртэхүйн сувгуудаар тань саадгүй нэвтэрснээр оюун санааг тань технологийн эрин зуунд монгол эгшиг сэтгэлгээний хамтаар хөтлөн жолоодож, хөгжмийн урлагийн асар их таашаалыг хүртээх нь дамжиггүй ээ. 

Хөгжим судлаач Мөнхтөмөр овогтой МӨНГӨНСҮХ.                  2020 оны 10 сарын18 өдөр
Улаанбаатар хот




FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

"Симфони найрал хөгжим", “Морин хуурын чуулга”-ын хөгжмийн зэмсгийг хоёр тэрбум төгрөгөөр шинэчилнэ

2020/09/30

Эх хэлний олон улсын өдрийг “Хил хязгааргүй” хэл уриан дор тэмдэглэж байна

2020/02/21

МЯНГАН ЖИЛ ЧИ НАМАЙГ ХАЙРЛАЖ ЧАДАХ УУ...

2020/01/08

Once Upon A Time Эх Үрсийн баярт зориулсан задгай талбайн шоу фэстивал

2018/05/24

“Морин хуур” наадамд урлагийн “АКУЛ”-ууд өрсөлдөж байна

2018/02/01
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola