Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Залаатын амны дээд хэсэгт болон Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага Хуандайн эх хэмээх газарт ой хээрийн түймэр, байгаль орчны хяналт, мониторингод ашиглах ажиглалтын цэгүүд шинээр байгууллаа.Нийслэлийн ногоон бүсийн хяналтад Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдсэн гурван ширхэг модон байгууламж ашиглагддаг бөгөөд анх удаа төмөр хийц бүхий цэгүүд байгуулснаар Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ойн түймэр, хулгайн ан, хууль бус мод бэлтгэл, ойн дагалт баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэх зэрэг байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нөхцөл бүрдэж байна. Мөн цэгүүдийг байгаль цаг уур, амьтан, ургамлын мониторинг, тандан судалгааны зориулалтаар судлаачид ашиглах боломжтой аж.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР