Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, 2015 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд хийх ажлуудыг шуурхайлахаар боллоо.