Гамшиг, гал түймрийн аюул, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих нэгдсэн арга хэмжээний дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 66 албан хаагч, 4 тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын 3, 20, 23, 41, 43 дугаар хороодын нийт 9740 айл өрхүүдэд хяналт шалгалт хийж ажиллаж байна.