Монгол улсад өдөр бүр шахуу коронавирусийн тохиолдол бүртгэгдэж байна. Тухайлбал 10 дугаар сарын 19-нд Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 4 хүний давтан шинжилгээнээс Covid19 илэрсэн нь тусгарлалтын 19 дэх хоногт байжээ.
Мөн 11 дүгээр сарын 7-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэнд /жолооч/ халдвар илэрснийг буцаасан байна. Батлагдсан 362 тохиолдлоос 317 ( 88% )-г эмчилж, 43 хүнийг эмчилж байна. Хоёр хүнийг нутаг буцаажээ.
Халдвар тархах 3 том эрсдэл байгааг УОК-оос олон нийтэд удаа дараа илэрхийлж, маскаа зүүж, гараа байнга ариутгаж байхыг зөвлөж буй. Энэ хүрээнд МАСКАА ЗҮҮЖ, ГАРАА УГААЯ аяныг эхлүүлээд байна.
Монгол улс хэдий хил дотроо Covid19 цар тахал алдаж бусад 100 гаруй улс шиг хөл хорио тогтоогоогүй ч нөхцөл байдал хүндрэх эрсдэлээр урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Халдварын хүрээг газар авхуулахгүй байх арга зам бол маск зүүх, хувийн сахилга бат, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлэх юм.