Улс төрийг зарах аягүй амархан Юм зах дээр зарах л хэцүү
А.Ганбаатар
А.Ганбаатар шүүх танхимаас гарч ирээд "Би хүний бэлдэж ирсэн зүйлийг сонсож, дарга нартаа үзүүлснийхээ төлөө ял сонсмооргүй байна. Энэ бол хэрэг биш…” хэмээн мэдэгдэв.
Уншигч танд 2014 оны намар Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Энхболд нарын хооронд болж байсан яриануудыг нэхэн сануулъя. Бүрэн эхээрээ http://dorjzodov.org хаяг дээр байгаа болно. Яриаг бүрэн эхээр нь сонссоны дараа А.Ганбаатар хүний бэлдэж ирсэн зүйлийг сонссон биш, зорилготойгоор хүнд захиалга өгч бичүүлсэн, төрийн албыг наймаалах ажлыг сэдэж, удирдаж, зохион байгуулсан, сонгууль будлиантуулах санаачлагыг анхлан гаргасан, хэрэгжүүлсэн этгээд болох нь тодорхой ойлгогдно.
Ц.Сандуй, А.Ганбаатар нар энэ үйлдлээрээ төрийн эрхийг хууь бусаар авах ажлыг зохион байгуулсан, хуйвалдсан хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа билээ.
Яриа 1. Энэ бол мөнгө босгох схемээ намын дарга М.Энхболдод танилцуулж буй ярианы хэсэг.
А.ГАНБААТАР: – За, САНДУЙ чи нэг тайлбарлаадах!
Ц.САНДУЙ: – Ер нь бол бид яахав санхүүжилтийн төлөвлөлт хийсэн юм. Түрүүн Ганбаатар хэлж байсан. Ирээдүйд бид нар ашгаа яг ингэе ээ гэж…
А.ГАНБААТАР: – Ирээдүйн боломжоо үнэлье ээ гэж.
Ц.САНДУЙ: -Тэгэхээр бид нар бүх хүмүүсийн судалгааг гаргасан. Одоо байгаа агентлаг, яам, тамгын газар, гүйцэтгэх засаглал, орон нутаг бүгдийнх нь албан тушаалыг гаргаад авчихсан байгаа. Тэгээд энэ дээр хэн ажиллах вэ? Ямар үнэ өртөгтэй байх вэ? гэдэг юмны л нууцлал байх ёстой. Тэгээд тэрийг нь бид нар "За, чи яг энэ дээр очих юм бол, за доороо 5 хүн удирдаж ажиллах юм бол, тэр 5 хүнтэйгээ нийт тэдэн төгрөгийн санхүүжилт өг” гэдэг ийм нууц даалгавар өгье. Энэ бол хоор хоорондоо (схем зааж ярив) тусдаа байнаа гэсэн үг.
М.ЭНХБОЛД: -Хотынхыг бас давхар хийцихсэн байгаа юу ?
Ц.САНДУЙ: -Тийм, хийчихсэн. Бүгд байгаа.
А.ГАНБААТАР: -Бүгдийг хийчихсэн байгаа. (схем зааж ярив) Энэ бол бүгд задарна. Энийг бол танд ойлгоцтойг нь ….
Ц.САНДУЙ: -Санхүүжилтийн 1,2,3-р хэсэг гэж юм байгаа. 1-р хэсэг нь нөгөө бүх гишүүдийн татвар хураамж. 2 дахь нь бол сонгуульд нэр дэвших хүмүүсийн татвар хураамж тэр орно. Тэгээд дээр нь бас хандивтай. Сонгуульд ашиг сонирхолын зөрчилтэй байгаа компаниудаа хандив гэсэн ийм схемээр хийсэн. За, ингээд бүгд задарчиж байгаа юм.
А.ГАНБААТАР: – За, гишүүдээ ярья.
Ц.САНДУЙ: – 46… гишүүн байгаа гэж тооцоод сонгуулийн хураамж ийм ийм юмнаас бид нар ингэж авдаг гэдэг юмаа тавьчихсан байгаа. За УИХ-д нэр дэвшигчийг 100 сая гээд тавьцан байгаа. Иргэдийн хуралд 50, дүүрэг 30, хороод 10 гээд ингээд задлаад тэгээд томилолт гарах сонгуульд томилогдох албан тушаал бүгдийг нь ингээд тавьцан байгаа. Бүх хүмүүсийнх байгаа. Тэхдээ бид нар бол байгууллага дээр доод тал нь Хэлтсийн дарга Ахлах мэргэжилтэн хүртэл яасан тэхээс мэргэжилтгүүдийг бол оруулаагүй. Ахлах мэргэжилтэн, Хэлтсийн дарга, тэгээд санхүүгийн эрхтэй дарга, дэд дарга гэсэн ийм үндсэн хүмүүсийн үнэлээд тэгээл ерөөсөө эртхэнээс хүмүүсээ байршуулаал та ер нь тодорхой, одоо Ардчилсан намаас тодорхой байсийшд. баахан анкет өгчихсөн тэрийг тэгээд харж байгаал ажилд томилоод байсан шиг бид нар мэдээж бүгдийг нь солийшд тэр үедээ л хүмүүсээ ер нь ажил төрөлтэй болгий гэсэн санаа байна…
Хэн нэгэн: -Эндээс бид нар чинь… босгоход хэд гэж бид тооцлоо?
А.ГАНБААТАР: -Ер нь бол Нийслэл дээрээс бид 60 тэрбумыг босгоно гэсэн..
Ц.САНДУЙ: -60 тэрбум босгочхоор байгаа..
Яриа 2. Ц.Сандуй, А.Ганбаатар М.Энхболдод өөр юу ярьж байсныг одоо харцгаая.
А.ГАНБААТАР: … ХЭРВЭЭ БИД НАР(НИЙСЛЭЛИЙН МАН) ТОМ НАМЫН ХИЙДЭГ ШИГ ИЙМ ХӨГИЙН ЮМ ХИЙХ ЮМ БОЛ биднүүс ажиллаж чадахгүй байна гэсэн үг байхгүй юу. Одоо нөгөө стандарт бус шийдвэрийг гаргадаг, стандарт бус юм руу дайрдаг чинь одоо сонгуулийн үеэр эхлэнэ. Тэгэхэд өнөөдөр та нар ингээд том нам өнөөдөр нэр дэвших улсуудаас мөнгө цуглуулаад… Элэг авмаар юм хийж байгаа байхгүй юу. Энэ чинь сонгуулийн үеийн шатанд хийдэг юмыг одоо, яах нь вэ, тэр үед хэрэглэх мөнгөгүй болтлоо эднүүс хэрэглэх гээд байна ш дээ тэнэг байхгүй юу. Энэ бол, за юу, ямар үед хэрэг болдог вэ гэвэл, за юу, (Ц.Сандуй) өвгөөн чи 2015 оны хоёрдугаар үеийн гуравдугаар улиралд энэ мөнгийг нэхсэн бол тэр үед намд аймаар ч хэрэгтэй, яг хүмүүс нь өгдөг үе нь байхгүй юу. Эднүүс одоо энийгээ чадахгүй учраас, за юу, үйл ажиллагааныхаа зардлыг төлүүлэх гэж ийм хөгийн юм хийж байгаа байхгүй юу… Энэ чинь бодлого биш байхгүй юу. Санаанд орсон юмаа яриад хийх гээд үзээд байна шд. Тэгэхээр биднүүс бол, хөөш, бүгдийг нь задлаад, за юу, ширхэг бүрээр нь задлаад хүн айдас төрүүлэхээр… Хүн энийг хийхэд айна.
(М.Энхболдод хандан)… Даргаа энээс өөр арга байхгүй шүү. Өнөөдөр нийслэл дээр, за юу, 160 тэрбум төгрөг цуглаж байна тээ. Э.Бат-Үүл дээр. Би энэнтэй тэмцэх гэж байна. Та боддоо. Биднүүс сонгуульд гурван хар юм хийнэ.
Нэгдүгээрт санхүү, хоёрдугаарт бодлого, гуравдугаар хяналт байдаг юм.
Тийм биздээ. Би энэ гурвынхаа хоёрыг нь хийчихсэн. Нэгийг нь хийх гээд байна. Та надад 160 тэрбум өгөх юм уу?… Би өнөөдөр цаазын тавцанд дээр толгойгоо тавьцан гэж ойлгож байгаа шүү, даргаа. Би энийг хийж чадахгүй бол толгойгоо тасдана гэж бодож байгаа.
Би бүх боломжит аргыг хэрэглэнэ, тээ. Та дэмжих ёстой. Гэхдээ би энэ төрийн албыг бүгдийг нь мөнгөтэй болгоод хэн дуртай хүнийг нь аваачиж тавихгүй ээ. Өнөөдөр Э.Бат-Үүлийн алдсан алдаа энэ байхгүй юу. Ардчилсан намын алдсан алдаа нь энэ. Яагаад гэвэл за юу, хүмүүсээс мөнгө аваад, тэр чадалтай байна уу, чадалгүй байна уу, хамаагүй, албан тушаал дээр аваачиж тавиад, бодлого нь унаж байгаа.
Аан, зарим нь шахаасаар сонгуульд явсан, идэвхитэй явсан энэ тэр гээд… нөгөөдүүл нь галзуурч орилоод унангууд энэ тэндээс Э.Бат-Үүл рүү хүнээ шахчихсан. Тэгээд багаа бүрдүүлж чадаагүй. Боловсролтой, чадвартай, мэргэжлийн хүн байхгүй дээ алдчихсан.
Чи бол (Ц.Сандуй) хэлэх хэрэгтэй. "Би Э.Бат-Үүлийн алдааг давтахгүй” гэж. Би энэ улсуудаас хэнээс мөнгө авахаа ч мэднэ. Энэ хүн энийг хийж чадна даа гэсэн хүндээ л мөнгөний санал тавьна аа. Тэр хүнийг авчраад ажиллахад, тэр мэргэжлийн хүн, ажлаа хийгээд явах байх, тээ, ийм хүнийг л тавина. Би хүний нөөцийн бодлогоо алдахгүй.
Тэгэхдээ би бүх албан тушаалыг БҮГДИЙГ НЬ МӨНГӨ БОЛГОНО. Хэрвээ баригдах юм бол (М.Энхболд даргаа) Та аварна шүү. Биднүүс эрхээ авах юм бол (Ц.Сандуй) өөрийгөө аварна. Зөв үү? Доржзодов оо. Бүр ШИРХЭГ БОЛГОНООР НЬ БҮГДИЙГ НЬ АЛБАН ТУШААЛЫГ НЬ МӨНГӨ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. Үнэн биз дээ.
Ц.САНДУЙ: Томилгооны буюу засгийн газар, төрийн байгуулга гэж тусдаа байгаа.
А.ГАНБААТАР: Тийм, бүх шатаараа явна.
Ц.САНДУЙ: Төрийн байгуулга гэдэг нь яахав, яам, тамгын газар. Аан, Засгийн газар гэдэг нь сайд.
А.ГАНБААТАР: Тийм. Эхнээс дээрээс нь доош нь бүгдийг бичнэ, за юу… энэ дундаас, за юу, халиарууд (халява) бий. Тэр нь Хүрэлсүх мэтийн, за юу, Хүрэлсүх өөртэйгөө гурван хүн дагуулаад очно гэсэн үг, за юу, тэр нь мөнгө төлөхгүй. Пээдийж байгаад л орно. Ийм юмнуудыг биднүүс намын даргаар ялгуулах хэрэгтэй.
Хэрвээ том намтай нийлээд ингэх юм бол, за юу, биднуус бол, за юу, нэг 100, 120, 130 ч юмуу, тээ, 150 тэрбум төгрөг цуглуулна. Баталгаатай.
Ц.САНДУЙ: (утсаар М.Өлзий рүү залгаж) Чи нөгөө нэг данхайсан бүтцийг… юу билээ… тэрийг аваад ороод ирдээ… Сейфэн дээр байгаа юмыг аваад ороод ирдээ
А.ГАНБААТАР: Тэгэхээр энэ зөв байгаа биз дээ. Доржоо миний энэ. Одоо биднүүс өөрөөр дийлэхгүй.
Ц.САНДУЙ: Ямар ямар албан тушаалыг үнэлэх юм бэ, оруулах юм бэ гэдэг л байна шд. Эндээс жишээлбэл нэг дарга нь, дарга, дэд дарга, хэлтсийн дарга нар.
А.ГАНБААТАР: Өө, яг зөв зөв.
Ц.САНДУЙ: Шаардлагатай бол ахлах мэргэжилтэн.
А.ГАНБААТАР: Ахлах мэргэжилтнээс доошоо хэрэггүй. Ахлах мэргэжилтнээс доошоо за юу, тэр мөнгөө өгсөн хүн нь л учраа олог. Амархаан
Ц.САНДУЙ: Ажил ихтэй л дээ. Тэгэхдээ Одоо ойлгочихсон юм чинь.
А.ГАНБААТАР: Одоо, ойлгочихсон тээ. Одоо үнэлнэ ээ. НИТХ 45 хүнтэй байгаа тээ. Энэ ИХТ-с мөнгө олох арга байна. Манайх тэдийг нь авна гэж үзнэ ш дээ тэ баримжаагаар. (самбарт бичнэ)
Ц.САНДУЙ: Аан, энэ чинь бол сонгууль биш. Нэр дэвшигч юм чинь бүгдээс нь авна. Нэр дэвших эрхээ авсан бол даже 45 биш 90-ийг хүртэл авна шд. Нэг тойрог дээр хоёр хүн гээд.
А.ГАНБААТАР: Нийслэлийн засаг дарга бол өөрөө! Улаанбаатар хотын засаг даргаас 2-уулаа хэдийг авах уу? Доржоо, (Сандуй руу дохиж) Ирээдүйн Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагчаас хоёулаа хэдийг шаах уу? (инээлдэв) Тэднээс л том шаана даа… (инээлдэв) Энэ хулгайч (Сандуй руу зааж) лаг мөнгөтэй пиздаа шүү. Энэнээс л овоо шаах юм шүү. (инээлдэв)
… Санхүүжилтыг хороо, дүүрэг дээр тавихад амархан ш дээ. Татвар хураах дарга нарыг олно. Ийм л юм олно та хоёр. Харин цаашаа ам алдаж болохгүй, тэгвэл алуулна шүү тээ. Тийм үү, жоохон нэр хүндтэй улсууд тийм үү. Албан тушаалыг тэнд нь заруулчихна шд. Тийм биз дээ. тийм үү? Амархан шүү юм (албан тушаал) зарах аягүй амархан. Улс төрийг зарах аягүй амархан. Юм зах дээр зарах л хэцүү. Энийг (албан тушаалыг) зарах аягүй амархан шүү. Сүнгэнэтэл зарна шүү. Бүгдийг нь бөөндчихвэл яана тээ. (инээв)
Ц.САНДУЙ: Багц багцаар нь уу!…
Тэд хэн нэгнийг сонсоод даргадаа дамжуулсан биш, Тэд зохион байгуулсан, хуйвалдсан!
Эх сурвалж: undesten.mn