Энэ сарын 21-24ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1206 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Эдгээр дуудлага, мэдээдэл нь зам тээврийн ослын шинжтэй байсан бөгөөд 907 дуудлага бүртгэгдсэн аж.Зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 6 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 4 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, 1 хүүхдийн амь нас хохирсон байна.