Калифорнийн их сургуулийн судалгааны багийнхан коронавирусээр нас барж буй хүмүүсийн талаар судалж үзжээ. Судалгаанаас үзэхэд 50-аас доош насны халдвар авсан 1000 хүн тутамд нас баралт маш байгаа бол 50-аас дээш насныхан нас барах магадлал дунджаар таван хувь, 70 болон түүнээс дээш насныхан 1000-д 116 орчим бүртгэгджээ. Коронавируст халдвараар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ-аас анхааруулаад буй. Их Британийн Кембрижийн их сургуулийн халдварт өвчний тархвар судлаач Хенрик Салже коронавирусээр нас барах магадлал эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс хоёр дахин өндөр магадлалтай байдаг. Харин ахмад настнуудын хувьд ямар улсад амьдарч байгаагаас шалтгаалан өөр өөр байгааг онцолжээ. Өнгөрсөн зургаа болон долоодугаар сард хийсэн туршилтаас харахад 15-44 насны хүмүүсийн хувьд коронавирусээр амиа алдах магадлал бага, 65-74 насны хүмүүсийн хувьд 3.1 хувь, түүнээс дээш насны хүмүүсийн хувьд 11.6 хувь болж өссөн байна. Туршилтад хамрагдсан 109 мянган хүнийг санамсаргүй байдлаар сонгожээ. Хятадын эмч нар өндөр даралттай өвчтөнүүдийн дунд нас барах эрсдэл илүү байгааг мөн анхааруулаад буй. Түүнчлэн чихрийн шижинтэй хүн коронавирусээр халдварласан тохиолдолд арван хүн тутмын нэг нь эмнэлэгт хэвтсэнээсээ хойш долоо хоногийн дараа нас барж буй талаар "Диабетологи” сэтгүүл 1300 гаруй өвчтөнд хийсэн судалгаагаараа тогтоожээ. Чихрийн шижинтэй хүн коронавирусээр халдварласан тохиолдолд нас барах эрсдэл дэлхийн олон оронд нэлээд өндөр байгаа аж. Францын 53 эмнэлэгт коронавирусээр халдвар авч эмчлүүлсэн өвчтөнүүдийн олонх нь вирусээс үүдэлтэйгээр уушги, нүд, бөөр, мэдрэлийн тогтолцоо нь гэмтэж байжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин