Улсын Онцгой комиссын шийдвэрээр Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон , Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, "Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн эхлүүлэхээр боллоо.
Дээрх шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг маргаашнаас буюу 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм.
Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд тээвэрлэлт хийх бөгөөд 19001234 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.