Аймгийн ИТХ-ын 2020 оны 70 дугаар тогтоолоор шинэлэн байгуулагдсан "Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан болж, 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Энэ үеэр зөвлөлийн гишүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх танхимын сургалтыг Онцгой байдлын газрын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн зохион байгуулсан юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг аймгийн ИТХ-ын дарга даргалж, аймгийн Засаг даргын орлогч, Онцгой байдлын газрын дарга нар орлогчоор ажиллаж байгаа бөгөөд нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрсдэлийг бууруулах чиглэлээр бодлогын түвшинд үйл ажиллагаа явуулна гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.