Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын тушаалаар нийслэлийн болон орон нутгийн сурагчид нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллэснээр нэгдүгээр улирлын амралт энэ сарын 28-нд эхэлж долоо хоног амарна.
Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэх ба үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх аж.
2019-2020 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг танилцуулж байна.
Нийслэлийн сургуулийн сурагчид:
I улирал 10 дугаар сарын 28-наас эхлэн 11 дүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр
II улирал 12 дугаар сарын 23-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
Цагаан сарын амралт 2 дугаар сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
IIIулирал 3 дугаар сарын 23-наас эхэлж 4 дүгээр сарын 3-ныг дуустал 2 долоо хоног
Зуны амралтI-Vанги зургаадугаар сарын 1-нээс эхлэх болVI-XIIанги зургаадугаар сарын 8-наас амрах юм.
Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн сурагчид:
I улирал 10 дугаар сарын 28-наас эхлэн 11 дүгээр сарын 1-нийг дуустал 1 долоо хоног
II улирал 12 дугаарсарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
Цагаан сарын амралт 2 дугаар сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
IIIулирал 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
Зуны амралтI-Vанги зургаадугаар сарын 1-нээс эхлэх болVI-XIIанги зургаадугаар сарын 8-наас эхэлнэ.