2020 оны 12 дугаар сарын 04-10-ны хооронд "Нэг өрх-Нэг иргэн” короновирусийн илрүүлэг шинжилгээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны нийт 13 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөн, ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, дүүргийн нийт хүн амын 3.02 хувийг "Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд хамруулах юм. Өнөөдрийн байдлаар 6500 иргэн уг шинжилгээнд хамрагдаж, явц 50 хувьтай байна.
Шинжилгээ өгөх цагийг харъяа Өрхийн эрүүл мэндийн төвөөс сонгогдсон өрх рүү өгч, хариуг 48 цагийн дотор гар утсанд нь мэдээлж байгаа.
Сонгинохайрхан дүүргийн онцгой комиссоос иргэдийн бөөгнөрөл, дугаарлалт үүсгэхгүй энэ ажлыг зохион байгуулж байна.
Сонгинохайрхан дүүргийн иргэн та доорх 5 байршилд "Нэг өрх-Нэг иргэн” короновирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдана.
1. 9-р сургууль
2. Жишиг нэгдсэн эмнэлэг
3. 104-р сургууль
4. 107-р сургууль
5. 12-р сургууль
6. 86-р сургууль
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС