Хууль зүй, дотоод хэргийн яам /Засгийн газар/ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Уг нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 13.14 "худал мэдээлэл тараах” заалтыг өөрчилж, хэвлэл мэдээллийн төдийгүй нийгмийн сүлжээнд ИРГЭНИЙ амыг үдэхээр шийдсэн байна.
Илт худал мэдээллийг тараах, түгээх буруу гэж хууль санаачлагчид тайлбарлах байх.
Гэхдээ эрх баригчид, албан тушаалтнуудын үзэл суртал, таалал, хүсэл зорилгод үл нийцэх өөр үзэл бодол, байр суурь илэрхийлсэн иргэн, сэтгүүлч хэн бүхнийг хэзээ, хэн шалган тогтоож, хэрхэн нотлох нь үл ойлгогдох "илтэд худал мэдээлэл” гэх халхавчин дор Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж буй нь туйлаас харамсалтай.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж буй алхмыг эсэргүүцэж, цензурийн эсрэг, Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний үзэл бодолтой байх, итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөний төлөө нэгдэхийг уриалж байна!
Түүнчлэн сэтгүүлчид төдийгүй соошил орчинд хаяг бүхий иргэн бүрт хамаарах хүнд сэдэв юм аа.