Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт алба хааж буй цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид урьдчилсан шинжилгээ авч буй цэг, нөөцийн мах борлуулах цэгт цагдаагийн хамгаалалтад дэмжлэг үзүүлж ажиллалаа. Мөн дүүргийн зорилтот бүлгийн иргэдэд үзүүлэх хүнсний тусламжийн барааг савлах, хүргэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ хийх зэрэг ажилд үүрэг гүйцэтгэж байна. Түүнээс гадна улс орон даяар үүсээд байгаа хөл хорионы үетэй давхцан Монгол орны 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, мал бүхий иргэдэд хүндрэл үүсч буй. Тиймээс Багануур дүүргийн Дүйцүүлэх алба хаагчид 1500 гаруй боодол өвсийг дүүргийн мал бүхий 30 гаруй айл өрхөд тараах ажлыг зохион байгууллаа.
Нийслэлийн цэргийн шта