ЭМЯ-аас Ковид-19 халдварын үед эрчимт эмчилгээний тасгуудыг орны хүчин чадлаас нь хамааран амьсгалын аппаратаар хангах ажлыг улсын хэмжээнд хийж байна. Эхний ээлжинд III шатлалын эмнэлэгүүдэд ХБНГУ-ын Драгер брэндийн 175 амьсгалын аппаратыг нэмэлтээр хуваарилан хүлээлгэн өгсөн бөгөөд өчигдөр энэ ажлын хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хуваарилсан 25 ширхэг "Драгер” амьсгалын аппарат хүлээн авч, үйл ажиллагаанд орууллаа.
Мөн тус эмнэлгээс КОВИД-19 цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, нөөц ор дэлгэх зорилгоор "Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасаг"-ийн 50 орыг дэлгэн ажиллуулах бэлтгэлийг ханган ажиллаж байна.
ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ж.БАТМАГНАЙ:
Коронавирусийн цар тахлын үед эмчилгээнд хамгийн их дэмжлэг үзүүлэх аппарат бол зохиомол амьсгалын аппарат юм. Тиймээс ЭМЯ-аас өнөөдөр 25 ширхэг амьсгалын аппаратыг манай тасагт хүлээлгэж өч байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээн дээр анхаарал хандуулж, эмнэлгүүддээ чанартай, стандартын шаардлага хангасан аппаратуудаар хангаж, голомтод ажиллах эмч нараа чадваржуулах тал дээр анхаарч ажиллаж байгаа Эрүүл мэндийн яамны хамт олонд талархал илэрхийлмээр байна. Тус аппаратыг нэн шаардлагатай бүхий л нөхцөлд ашиглана.