Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан 12 дугаар сарын 16-ны өдөр цахимаар боллоо.
Энэ удаагийн хуралдаанаар Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэн "БҮРЭН ХАНГАЛТТАЙ” гэж дүгнэлээ. Мөн дүүргийн Засаг даргын 2020-2024 үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн 2021 оны төсөв, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцэн баталсан юм.