Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу УБ-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:05 цагт "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Холидей, Улаанбаатар зочид буудалд тусгаарласан юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.