БНХАУ гадаад ертөнцөд нээлттэй байдлаа улам нэмэгдүүлж, гадаадын компаниудыг тус улсад ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ, худалдааны журам, зах зээлд нэвтрэх үйл явцыг хялбаршуулахаар төлөвлөж байна гэж Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан хорооны тамгын газрын орлогч дарга Хань Вэньсю мэдэгджээ.
"Энэ удаагийн бүгд хурлын үеэр эдийн засгийн өндөр түвшний нээлттэй тогтолцоог бий болгохыг санал болголоо” гэж тэрбээр Бээжин хотод 10 дугаар сарын 28-31-ний хооронд болсон ХКН-ын 19 дэх удаагийн сонгуулийн Төв хорооны дөрөвдүгээр нэгдсэн хурлын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, "гадаад ертөнцөд нээлттэй байх нь БНХАУ-ын улс төрийн үндсэн бодлого бөгөөд тус улс олон улсын тавцанд болж буй өөрчлөлтүүдээс үл хамааран улам нээлттэй болохын сацуу, улс орны бизнесийн орчин сайжирна. Түүнчлэн дэлхийн эдийн засагтай тогтоосон харилцаа улам бүр ойртох бол бүх улс оронтой хийж буй харилцан ашигтай хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрч, өргөжин тэлнэ".