Монгол Ардын Нам/МАН/-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар Тогмидын Билэгсайханыг томиллоо.
Т.Билэгсайхан БНТУ-ын Гази Их сургуульд Улс төр судлал, нийтийн удирдлагын бакалавр, МУИС-д Улс төр судлалаар тус тус суралцаж төгссөн. Улс төр судлалын магистр зэрэгтэй. МУИС-д Эдийн засгийн онол, БНТУ-ын Анадолу Их сургуульд банк, даатгал, Зүүн Финландийн Их сургуульд улс төр судлалын чиглэлээр тус тус суралцаж, мэргэшил дээшлүүлсэн намын залуу боловсон хүчнүүдийн нэг юм.
Тэрбээр МАН-д Улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын Холбооны УЗ-ийн гишүүн, Бүс хариуцсан нарийн бичгийн дарга, МУИС-д багшаар ажиллаж байсан.