2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 27 албан хаагч ажиллаж байгаа юм.
Дээрх хугацаанд товчоодоор 1027 автомашин нэвтэрч орсон бол, 1121 тээврийн хэрэгсэл гарсан байна.
Энэ хугацаанд нийт 3820 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Нийслэлийн онцгой комисс