Төв аймгийн Онцгой байдлын газар нь 2020 онд аймгийн хэмжээнд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах ажлын хүрээнд томоохон арга хэмжээг зохион байгуулан, сайн туршлага, шинэ санааг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр аймгийн аваргын "Дэд байр”-ын шагналыг хүртлээ.
Онцгой байдлын газрын алба хаагчид нь гамшиг, осол, гал түймрийн 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 95 хүний амь нас, аж, ахуйн нэгж, байгууллагын 1,2 тэрбум төгрөгийг авран хамгаалсан. Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор ажилчдын 30 айлын орон сууцны барилга барих дэд бүтэц бүхий газрын асуудлыг аймгийн Засаг даргаар шийдвэрлүүлж, ашиглалтад оруулсан бол 12 айлын орон сууцны барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн Батсүмбэр сумын Гал түймэр унтраах, аврах ангийн барилгын төсвийг сумын ЗДТГ-аас шийдвэрлүүлж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд илүү хүртээмжтэй, ил тод, нээлттэй хүргэх, иргэдийг мэдээ мэдээллээр хангах зорилгоор "Иргэдэд үйлчлэх цахим мэдээлэл” буланг байгууллагын нөөц бололцоонд тулгуурлан тохижуулж, ашиглалтад оруулсан юм гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.