Мөрөн сумын хэмжээд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний бөөний төв, дэлгүүр, захуудад МХЕГ-ын удирдамжийн дагуу болон Аймгийн Засаг даргын A/691 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг хүнсний чанар стандарт, хадгалалтын байдалд Мэргэжлийн хяналтын 24 улсын байцаагч 14 багт ажиллаж байна. Коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр худалдаа үйлчилгээний газруудад эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд шалгалт хийхэд үйлчилгээний газар ажилчдын халуун үздэггүй 53, үйлчлүүлэгчдийн халуун үзэж тэмдэглэл хөтөлдөггүй 61, үйлчлүүлэгчид амны хаалт хэрэглээгүй 9, гар ариутгалын бодисгүй 10, үйлчлүүлэгч хоорондын зай барьж үйлчлүүлэх нөхцөлийг хангаагүй 18, ажилчид хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй 49, ажлын байрны угааллга цэвэрлэгээ хангалтгүй 20, ажлын байранд мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгээгүй 7, үйлчлүүлэгдэд эрүүл ахуйн шаардлага хангасан гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөл бүрдүүлээгүй 64, коронавируст халдвараас сэргийлэх зурагт хуудас байршуулаагүй 16, гадна орчны хог хаягдал цэвэрлээгүй 4 зэрэг нийт 350 зөрчил дутаглууд илэрлээ. Мөн хүнсний бүтээгдэхүүний хадгалалттын хугацаа дууссан бараа борлуулсан зөрчлүүд илэрч, 192 нэр төрлийн 946ш, 45.93кг, 85.39л зэрэг нийт 2279750 төгрөгийн бүтээгдэхүүнийг хурааж битүүмжилсэн. Үүнээс гадна 5 нэр төрлийн 7ширхэг 14000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг газар дээр нь устгасан байна.