Нийслэлээс бусад аймаг, орон нутагт коронавируст халдвар /КОВИД-19/ тархах эрсдэлийн 19 дахь шатны үнэлгээг цахимаар хийлээ.
Энэ удаагийн эрсдэлийн үнэлгээг ЗТХЯ, ХХААХҮЯ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, НОК, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМГ, УБТЗ, МҮХАҮТ, ДЭМБ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийсэн юм.
Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан "Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.