Их Британийн алдарт Metal Hammer сэтгүүлийн нүүрийг "The Hu” хамтлагийнхан чимэхээр болжээ.
"Metal Hammer” сэтгүүл "The Hu”-г хүнд рок хөгжмийн ойлголтыг дэлхий даяар өрчлөн шинэчилж буй дөрвөн хамтлагийн нэгээр нэрлэн ийнхүү тэдний зургаар нь өнөөдөр худалдаанд гарах шинэ оны ууган дугаарынхаа хавтсыг чимжээ.
1983 онд анх гарч байсан "Metal Hammer” сэтгүүл нь сард нэг удаа 60 мянган ширхэг хэвлэгдэн гардаг юм байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин