• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

АН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч болж чадах уу?

2021/01/08
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль өрсөлдөгчгүй болж мэдэх нөхцөл үүслээ. Төрийн тэргүүний ээлжит сонгууль болоход ердөө зургаахан сарын хугацаа үлдсэн атал АН уг сонгуульд оролцох чадамжтай эсэх нь анхаарал татаж эхлэв. Үе үеийн сонгуулийн жишгээс харахад өдийд улс төрийн намууд дотооддоо нэр дэвшигчээ тодруулах процесс аль хэдийнэ эхэлчихсэн байх учиртай. Элдэв толхилцоонгүй намуудын хувьд энэ талаарх яриа хэлэлцээ төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа нь дамжиггүй. Хэдийгээр МАН ард түмний дэмжлэгээр үеийн үед давуу байдалтайгаар төрийн эрхийг барьж ирсэн ч, АН хоёронтоо төрд гарсан түүхтэй. Тийм ч учраас энэ нам аливаа сонгуульд хамгийн хүчтэй өрсөлдөгч байх учиртай. Харамсалтай нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд тэд төдийлөн жин дарж чадахааргүй болов бололтой. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намын төлөөлөл нэр дэвших эрхтэй. Өдгөө УИХ-д МАН үнэмлэхүй олонх байгаа бол АН 11, ХҮ нам нэг төлөөлөлтэй байгаа юм. Энэ бол ард түмний сонголтын дүн. Олон нийтэд санал болгох дараагийн сонголтын цаг ирж буй энэ үед АН чадамжгүйдэж гэмээнэ ХҮН-ыг өрсөлдөгч гэж тооцоход бараг боломжгүй юм. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөн гарах магадлал үнэмлэхүй буурч байна. Өнгөрсөн оны төгсгөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар баталсан. Үүний дагуу ирэх сарын 1 гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын товыг тодорхой болгоно. Ингэснээр СЕХ-ноос нарийвчилсан төлөвлөгөө баталж, бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж эхлэх юм. Үүний дараагаар буюу санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлах учиртай. Товчхондоо, Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд байхад АН 2-3 удаагийн сонгуулийн шокноос гарч чадахгүй явсаар эцэстээ цаашид оршин тогтнох эсэх нь эргэлзээ дагуулж эхэллээ. УИХ-ын хоёр удаагийн сонгуульд ялагдсан АН сэхэл авч чадахгүй байсаар дараагийн сонгуультай золгосон. Тодруулбал, өнгөрсөн оны зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуульд ердөө бүлэг байгуулах хэмжээний суудал авсан АН-д дөрвөн сарын дараа ямар ч өөрчлөлт гараагүй байсаар дахин ялагдал хүлээсэн. УИХ-ын сонгуулийн дараа намын даргадаа хариуцлага тооцоод зогсохгүй намын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн цоо шинэ үзэл, хандлага, дүр төрхтэй болохоо зарлаж байсан ч талаар болсон. 
Улмаар өнгөрсөн оны аравдугаар сард болсон Орон нутгийн сонгуульд тэд улам дордсон байдалтайгаар оролцсон. Учир нь тэд уг сонгуульд бие даан оролцож чадаагүй бөгөөд МАХН, ШИНЭ намтай нэгдэж оролцсон ч амжилт олоогүй юм. Энэ цаг үеэс хойш даруй гурван сарын хугацаа өнгөрсөн ч АН-ын байдал улам хүндэрсээр байна.   
СОНГУУЛЬ БҮРИЙН ӨМНӨ БУЖИГНАДАГ ЖИШИГ АН-Д ТОГТОВ 
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ олон нийтэд зарласнаар энэ оны хамгийн халуун сэдэв улам ч газар авах хандлагатай болов. Түүний хувьд энэ бол зөвхөн хүсэлт төдий бөгөөд нам нь дэмжлэг үзүүлж, Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвших эрх өгөх эсэх нь тусдаа асуудал учраас түр орхиё. Гагцхүү хамгийн их анхаарал татаж байгаа нь АН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч болж чадах эсэх тухай ойлголт болж хувирчихаад байна. Тодруулбал, энэ нам аливаа сонгууль бүрийн өмнө бужигнадаг, дотооддоо толхилцдог жишигтэй болчихож. УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө намын даргын зүгээс нэр дэвших эрх наймаалцаж, 100 саяын босго тогтоосноор дээр дооргүй бужигнасан. Дэнчин гэх нэрийдлээр нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс их хэмжээний мөнгө хурааж эхэлсэн нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй ямар ч хуульд байхгүй заалт гэдгийг хуульчид төдийгүй улстөрчид ч хэлж, хүчтэй шүүмжилсэн. Эцэстээ АН-ын удирдлагуудын энэ үйлдэл намыг татан буулгах хэмжээнд хүртэл яригдаж, асуудал хууль шүүхдээ тулж байв. Харамсалтай нь хагас жилийн хугацаа өнгөрсөн ч байдал дээрдсэнгүй. Өнөөдөр ч АН хууль шүүхтэй зууралдсан, дээр доороо орсон байдалтай байна. Төрийн тэргүүний сонгуулийн өрсөлдөөнөөс наана нэг талд нь гаргах олон асуудал АН-д үүсчихсэн. АН өнөөдөр хэд хуваагдсан, тамгаа булаацалдсан, нэгнээ үгүйсгэсэн байдалтай байна. Сүүлийн хоёр ч удаагийн УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээж буй АН чөлөөт уналт хийсээр өдгөө ёроолдоо тулчихаад байгаа нь энэ. Нэгдүгээрт, АН чадамжтай юу үгүй юү гэдэг эргэлзээтэй болсон. Учир нь 2020 оны сонгуульд намаа манлайлан авч орсон С.Эрдэнэ дарга сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээн огцорсон. Ингэснээр тэрбээр өнгөрсөн оны долоодугаар сарын 8-нд Ц.Туваанд намын тамга тэмдгийг гардуулан өгсөн байдаг. Тамга тэмдэг гардаж авсан шинэ удирдлагууд өмнөх жишгээр намаа шинэчлэх их аянд мордсон ч С.Эрдэнэ даргынхаа эсэргүүцлээр хана мөргөчихөөд байна. 
Үр дүнд нь С.Эрдэнэ АН-ын тамгыг буцаан авсан, хуучин удирдлагууд оны өмнө болсон Их хурлаар өөрчлөлт оруулсан намынхаа дүрмийг баталгаажуулахаар Улсын Дээд шүүхэд хандсан байдалтай байна. Дээд шүүх ямар ч шийдвэр гаргасан АН доторх маргаан эцэс болохгүй нь гаслантай. Өнөөдрийн байдлаар талуудын хэн хэн нь өөрсдийгөө хамгаалсан байдалтай байгаа төдийгүй АН хоёр ч байртай болчихоод байна.  
С.Эрдэнэ энэ намыг удирдаж байхад АН түүний эзэмшлийн "Шонхор товер”-т байрлаж байсан бол Ц.Туваан удирдах болсноор АН-ын гишүүн асан Л.Болдын эзэмшлийн "Бодь цамхаг”-т байрлах болсон. Өнөөдөр ч "АН-ын захиргаа” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс хоёр байранд хуваагдсан байдалтайгаар нэгэн рүүгээ давшилж сууна. Хэн нь жинхэнэ дарга, аль дүрэм нь хүчин төгөлдөр вэ гэдгийг эхний ээлжид тодорхой болгох нь юу юунаас чухал болжээ. Энэ асуудлаа шийдэж гэмээнэ АН Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд оролцоход нэг алхам ойртоно. Ингэж чадлаа ч тэдний асуудал дуусахгүй нь харамсалтай. Хоёрдугаарт, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг том маргааны эх үүсвэр болчихсон. Энэ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай хүн нь одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулга. Түүний хувьд дахин нэр дэвшихийн тулд шаардлагатай нүүдлээ хийгээд эхэлчихсэн. АН дотооддоо толхилцож, хэрүүл маргаан нь савнаасаа хальж эхэлснийг Х.Баттулгаас салгаж ойлгох аргагүй. Хэзээнээс фракц, бүлэглэлүүдийнхээ барьцаа, шантаажинд явж ирсэн АН-д энэ бол шинэ үзэгдэл биш. Гагцхүү тэдний дотоодын энэ толхилцоон АН-ын амийг тасалж мэдэхээр байгаа нь хоолойд тулсан асуудал болж хувирсан. Тамга тэмдэг, дарга цэргийн асуудлаа хүчээр ч болов дарж авлаа гэхэд нэр дэвшилтэд гал гарах нь гарцаагүй болсон. Намын тамга, тэмдгийг өөрийн болгож, АН-ыг даргалах эрхийг авах өндөр магадлалтай нь С.Эрдэнэ. Энэ тохиолдолд Ц.Туваан нартай үгсэн АН-ын дүрмийг шинэчилж, өрсөлдөгчгүйгээр өөрийг нь нэр дэвшүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр зүтгэсэн Х.Баттулгыг С.Эрдэнэ тийм ч амар хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөөтэйгүүр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхтэй эсэх нь эргэлзээтэй байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчид нэр дэвших хүнд тавигдах шалгуурт өөрчлөлт оруулсан. Ингэснээр УИХ-д суудалтай нам 50 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг зургаан жилээр, зөвхөн нэг удаа сонгодог байхаар болсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийг манай улс өнгөрсөн оны тавдугаар сараас мөрдөж эхэлсэн. Тиймээс Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахих боломжтой эсэх нь эргэлзээтэй болсон. Гагцхүү тэрбээр нэр дэвших хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн тохиолдолд Үндсэн хуулийн Цэцээс эцсийн шийдвэрийг гаргахаар байгаа юм. Энэ мэтээр зургаахан сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН ямархан дүр төрхтэйгөөр оролцохыг таахад бэрх байна. Өнөөгийн нөхцөл байдлаас дүгнэхэд ардчилагчдад Ерөнхийлөгчийн сонгууль бус намаа аварч үлдэх нь юу юунаас чухал болсныг сануулах нь зүйтэй болов уу
 М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Дональд Трампын ялалт байгуулах магадлалтай бүх мужийн сонгогчид Байденд САНАЛАА өгчээ

2020/12/15

Ү.Ганболд: Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд 13 нам, нэг эвсэл оролцоно

2020/09/02

МАН-ыг Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нар УДИРДАЖ сонгуульд оролцоно

2020/05/16

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорчээ

2020/03/05

Женко, Хүүк хоёрын хоршил

2020/02/07
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola