Өвөрхангай аймгийн Төгрөг сум ОНХС-гийн хөрөнгөөр 8 төсөл арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлжээ.
Тухайлбал, хүүхдийн цэцэрлэгийн өртгөтгөлийг 68.9 сая, цахилгааны шугамын өргөтгөлийг 19.5, гэрэлтүүлэг 14.9, эмнэлгийн лабораторийн тохижилт 2.0, малын халдварт өвчинтэй тэмцэх гамшгаас хамгаалах зардалд 5.3 сая төгрөг буюу нийт дүнгээр 124,5 сая төгрөгийг зарцуулаад байна.
ОНХС-тай болсноор орон нутгийн өмч нэмэгдэж, сумын өнгө үзэмж сайжирч, иргэдийн тав тухтай амьдрах орчин, нөхцөл бүрдэж эхэлсэн боловч сумандтендер зарлахад үнэлгээний хороонд ажиллах мэргэжлийн байгууллагын төлөөлөл хомс, үнэлгээний хороонд ажилласан гишүүдэд урамшуулал байхгүй учир А3 сертификат олгох сургалтад иргэд идэвхтэй хамрагддаггүй, орон нутгийн өмч нэмэгдсэнээр зарим урсгал засварын зардал хүрэлцдэггүй зэрэг сул тал байгааг Төгрөг сумын Засаг дарга Б.Батбаяр хэлж байлаа.