Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны 3x3 төрлийн 2021 оны "Дэлхийн мэргэжлийн топ - 30 баг”-ийн чансааг зарлажээ. Үүнийг тодруулбал, Серби - 5 баг, Монгол - 3 баг, ОХУ - 3 баг, АНУ - 2 баг, Латви - 2 баг, Словени - 2 баг, Япон - 2 баг, Нидерланд - 1 баг, Канад - 1 баг, Литва - 1 баг, Швейцар - 1 баг, Саудын Араб - 1 баг, Чех - 1 баг, Бельги - 1 баг, Франц - 1 баг, Австри - 1 баг, Унгар - 1 баг, Филиппиний - 1 баг тус тус оржээ.
"Токио-2020” олимпын цикл дууссанаар FIBA бодлогодоо өөрчлөлт оруулсны дотор олон улсын тэмцээний оноо болон дотоодын тэмцээний онооны зөрүүг их болгож олон улсын тэмцээний ач холбогдлыг бүр өндөрсгөсөн байна. Өмнө нь Монголын "Улаанбаатар ММС Энержи”, "Сансар ММС Энержи” баг "Tоп 30 баг” жагсаалтад багтаж байсан.
Харин энэ удаа залгамж халаа бэлтгэх бодлогын хүрээнд FIBA-гийн хөгжлийн хөтөлбөр U23 үндэсний лигт хоёр жил оролцсоны үр дүн гарч, Монголоос гурав дахь баг "Зайсан ММС Энержи” баг"Tоп 30” багийн жагсаалтын 28 дугаарт эрэмбэлэгджээ
Ийнхүү "FIBA 3x3 Pro TOP-30” жагсаалтад 5 багтай Сербийн дараа Монгол Улс, хөрш ОХУ-ын хамтаар дэд байрт эрэмбэлэгдэж байна.
|