Коронавирусийн вакцин хоёр тунтай. Хоёр дахь тунг хийснээс хойш доод тал нь 3 долоо хоногийн дараа дархлаа бүрэн тогтдог.
Ингэснээр ихэнх вакцины эхний тунг хийлгэснээс хойш 49 хоногийн дараа дархлаа бүрэн тогтоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл вакцин хийлгэсэн даруйд та яг л сум нэвтэрдэггүй хантааз өмссөн мэт хамгаалагдана гэсэн үг биш. Тиймээс та өмнө нь халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн барьж байсан түүн шигээ л тогтмол амны хаалтаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа барьж вирусээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
Вакцин бол таныг халдвар авах магадлалыг тодорхой хувиар л бууруулж буй нэг арга юм. Вакцин хийлгэсэн ч халдвар тээгч болох эсэхийг одоогоор хараахан тодорхойлоогүй байна. Мөн бид гудамжинд яваа эргэн тойрныхоо хэнийг ч вакцин хийлгэсэн, хийлгээгүй гэдгийг мэдэх боломжгүй. Хүн амыг нийтэд нь вакцинд хамруулж дуусах хугацаа болоогүй байгааг сануулъя.
ЭХ СУРВАЛЖ :ЭМЯ