Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоон/NBA/-ны "Бүх оддын тоглолт" Улаанбаатарын цагаар гуравдугаар сарын 8-ны өглөө болохоор товлогдсон. Цар тахлын улмаас гурвын зайн шидэлт, тохолтын тэмцээнүүдээ нэг өдөр зохиохоор болсон ба оролцох тамирчдын нэрс тодорсон байна.
Taco Bell Skills Challenge. 19 дэх удаагийн ур чадварын тэмцээнд
- Роберт Ковингтон /Портлэнд Трейл Блазерс/
- Лука Дончич /Даллас Маверикс/
- Крис Пол /Финикс Санс/
- Жулиус Рандл /Нью Йорк Никс/
- Домантас Сабонис /Индиана Пейсерс/
- Никола Вучевич /Орландо Мейжик/ нар оролцоно.
Өнгөрсөн жил тус тэмцээнд Майами Хит багийн Бам Адебаяо түрүүлсэн.
MTN DEW 3-Point Contest. 35 дахь удаагийн холын зайн шидэлтийн тэмцээнд:
- Дэвин Бүүкер /Финикс Санс/
- Стефен Көрри /Голден Стейт Уорриорс/
- Жейлен Браун /Бостон Селтикс/
- Жейсон Тейтум /Бостон Селтикс/
- Зак Лавин /Чикаго Булз/
- Донован Митчелл /Юта Жазз/ нар оролцоно.
Өнгөрсөн жил тус тэмцээнд Сакраменто Кингс багийн Бадди Хилд түрүүлсэн.
AT&T Slam Dunk. 36 дахь удаагийн тохолтын тэмцээнд:
- Анферни Саймонс /Портлэнд Трейл Блазерс/
- Кассиус Стэнли /Индиана Пейсерс/
- Обби Топпин /Нью Йорк Никс/ нар оролцоно.
Өнгөрсөн жил тус тэмцээнд Майами Хит багийн Деррик Жонс Жр түрүүлсэн билээ.
Эх сурвалж: NBA