Улсын драмын эрдмийн театрын 2019-2020 оны үзвэрийн жилийн нээлт энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.Тус театрын хамт олон энэ удаад "Тэнгэрийн хүү”, "Жаргаагүй нар", "Бүсгүйн зурвас", "Надтай үлдээч", "Хайрын виз", "Би эндээс явахгүй", "Тамгагүй төр" зэрэг бүтээлүүдийг тоглож буй юм.
Эдгээр бүтээлүүдээс Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Тамгагүй төр” хамгийн их эрэлттэй байгаа аж. Уг жүжиг энэ сарын 22, 23-нд тоглогдох юм байна.