Их Британийн "British Airways” агаарын тээврийн компани олон улсын аялал жуулчлалыг сэргээхээр төлөвлөөд буй тавдугаар сараас вакцины цахим паспорт нэвтрүүлнэ гэдгээ өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
"British Airways” коронавирусний вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүсээс вакцинжуулалтын мэдээллээ тус компанийн ухаалаг гар утасны хавсралтад бүртгүүлэхийг хүсэх ажээ. Өнгөрсөн сард "British Airways”-ийн эзэмшигч "IAG” компани нислэгүүдийг аюулгүй үйлдэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эрүүл мэндийн цахим паспорт нэвтрүүлэхийг уриалсан байна.
Их Британийн Засгийн газар олон улсын зорчих хөдөлгөөнийг ирэх тавдугаар сарын 17-ноос сэргээхээр төлөвлөөд буйтай холбоотойгоор тасалбарын захиалга ихээхэн нэмэгдээд байгаа боловч аль чиглэлүүдийг нээх нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа ажээ.