"Грэмми”-н энэ жилийн шагнал гардуулах ёслолыг телевизээр үзсэн америк үзэгчдийн тоо буурч, урьд өмнө нь байгаагүй хамгийн бага хэмжээнд хүрчээ.
"Nielsen” судалгааны байгууллагын мэдээлснээр, "Грэмми”-н шагнал гардуулах ёслолыг үзэгчдийн тоо 2006 онд хамгийн бага буюу 17 сая байсан бол энэ онд ёслолыг 8.8 сая хүн үзсэн байна. Харин 2020 онд энэ үзүүлэлт 18.7 сая байжээ.
Түүнчлэн шинжээчид тус ёслолын үнэлгээ буурсныг цохон тэмдэглэв. Тодруулбал, өнгөрсөн онд шагнал гардуулах ёслолын үнэлгээ нь 5.4 байсан бол энэ жил 2.1 болж буурчээ.
Лос-Анжелес, Нью-Йорк болон Нэшвилл хотуудад цахим хэлбэрээр 3 дугаар сарын 14-нд болсон "Грэмми-2021” шагнал гардуулах ёслолыг телевизийн "CBS” суваг шууд дамжуулан үзүүлсэн юм. Телевизийн үзэгчдийн тоо буурсан хэдий ч стриминг үйлчилгээг ашиглан үзсэн хэрэглэгчдийн тоо нэг жилийн дотор 83 хувиар өссөн байна.