Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтэс нь барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг чанарын баталгаажуулалт, тохирлын үнэлгээнд хамруулах ажлыг хийж гүйцэтгэдэг.
2021 оны эхний улирлын байдлаар 11 аж ахуйн нэгжийн 19 бүтээгдэхүүнийг хамруулан баталгаажуулалтын гэрээ байгуулан тохирлын гэрчилгээг олгоод байна.
Мөн "Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сайн туршлага, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт цахим зөвлөгөөнийг БХБЯ, БХТ, МХЕГ, HSE club төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнд "Монгол Улсын Барилгын салбарын ХАБ-ын Менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд 200 гаруй инженер техникийн ажилтнууд онлайнаар хамрагджээ.