Олны дунд хот хөдөөгөөрөө дуудуулан барин уран бүтээлээ туурвисаар байдаг тэнхээтэй уран бүтээлчид бол нийтийн дуучид юм. Хаа газар үргэлж дуулж хуурдаж явдаг учраас тэднийг амархан мөнгө олдог, баян улсууд ч гэж хардах нь бий. Харин тэд зорилтот бүлгийнхэн, малчдад туслах аян, онцгой байдлынхан, Хүүхдийн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв, өвчин зовлон хорт хавдраа эмчлүүлэх хүсэлтэй иргэдийн хандивийн тоглолтод жилдээ 20 гаруй удаа оролцож уран бүтээлчид нь 400 гаруй удаа дуулж сэтгэлийн хандиваа өргөдөг. Тэгэхээр НДНХолбоо нь байгуулагдсанаас хойш 15-н жилийн хугацаанд 6000-аад удаа тайзнаа дуулж ард түмэн, нийгэмдээ үнэтэй хувь нэмрээ оруулж яваа хамт олон юм.