Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал болсон эсэх талаарх сэрэмжлүүлэх аппликейшныг энэ сарын 19-нөөс хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон.
Энэ асуудлын хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон Google компанийн төлөөлөл Алехандро нартай цахим уулзалт хийв.
Apple болон Google компани коронавируст халдварын эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор "Covid -19 ERSDEL" аппликейшныг хөгжүүлж өгч байгаа юм. Одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн уг системийг ашиглаж байна. Энэхүү системийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасны дагуу төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагууд хамтран бэлтгэл ажлыг хангаж байна.
Одоогийн нөхцөлд иргэд халдвартай хүний дам хавьтал болсноо мэдэхгүй байгаагаас үүдэн халдвар тараах, өвчнөө хүндрүүлэх зэрэг асуудал үүсэж байгаа аж.