Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хэлэлцсэн байна.
Тус хөтөлбөрийн Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд энэ сарын 19-ний байдлаар 1 228 аж ахуйн нэгж, 6 870 иргэнд нийт 563.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Иргэд дунджаар 37 сая, аж ахуйн нэгжүүд 250 сая төгрөгийн зээл авсан байна.
Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлд 1 146 аж ахуйн нэгж, 473 иргэн хамрагдаж, нийт 259.9 тэрбум төгрөгийн зээл авсан.
Харин ипотекийн 226.8 тэрбум төгрөгийн зээлийг 3,064 хүнд олгожээ. Иргэд дунджаар 74 сая төгрөгийн зээл авчээ.