Монголын бизнес эрхлэгчид ОХУ-ын "Деловая Россия", Орос-Азийн бизнес эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллахаар боллоо.
Энэ талын "ОХУ-тай худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь" цахим уулзалтыг МҮХАҮТ-аас өнгөрсөн 7 хоногт зохион байгуулав. Уулзалтад ОХУ-ын 20, Монгол Улсаас 28 компани, ААН оролцов.
Цахим уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг хийж, тулгарч буй саад бэрхшээлийг хэлэлцэн, цаашид хоёр орны бизнес эрхлэгчид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.