Нидерландын Роттердам хотноо болсон "Eurovision” олон улсын дууны уралдаанд Италийн "Måneskin” хамтлаг "Zittie e Buoni” дуугаараа тэргүүн байр эзэлжээ.
Дөрвөн гишүүнтэй хамтлагийн дуучин Дамиано Давид шилэн микрофон цомыг хамтлагаараа хүртэх үеэрээ, "Рок-н-ролл хэзээ ч мөхөхгүй” хэмээн баяртайгаар хашхирсан байна.
Ийнхүү тэд 2006 оноос хойш энэхүү шагналыг хүртсэн анхны хамтлаг болсноос гадна Италийн уран бүтээлчдийн хувьд 1990 оноос хойш анх удаа цомын эзэн болж, эх орондоо ирэх оны уралдааныг зохион байгуулах эрх авлаа.