Японы эрх баригчид коронавирусний халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Токиогийн зуны Олимпын наадмыг сурвалжлахаар ирсэн гадаадын сэтгүүлчдийн хөл хөдөлгөөнд "GPS” ашиглан хатуу хяналт тавина.
Энэ тухай "Токио-2020” Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко мэдэгджээ.
"Бид сэтгүүлчдэд зориулан тогтоосон бүсийг орхиж явж байгаа эсэхэд хатуу хяналт тавина. Гадаадын сэтгүүлчдийн байрлах газрыг илүү төвлөрсөн байлгахын тулд бид хэвлэлийхэнд зориулсан зочид буудлын тоог 350-150 болгож бууруулсан” хэмээн Хашимото онцлон тэмдэглэв.
Үүнээс гадна гадаадын сэтгүүлчдийг Японд ирснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд нийтийн тээврээр үйлчлүүлэхийг нь хориглож, ажлын шугамаар хотоор явах боломжийг нь хатуу хязгаарлах аж.
Токиогийн Олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-нд болох ёстой байсан хэдий ч цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож, 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ныг хүртэл зохион байгуулагдахаар болсон билээ. Наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр явуулах шийдвэрийг зохион байгуулагчид 3 дугаар сарын 20-нд эцсийн байдлаар гаргасан юм.